Skip to main content

Web (Вэб)-ийн тухай



Англи хэл дээр Web (Вэб) томоор бичвэл дэлхий даяарх вэб (world wide web)-ийн тухай ярихдаа ихэвчлэн хэрэглэх хэллэг (нэр томьёо) гэж ойлгодог юм байна. Харин web (вэб) -ийг жижгээр бичвэл Вэб үйлчилгээ үзүүлэхийг төлөөлнө гэж 1997 оны Интернэт хорооны ажлын явцын нэгэн хурлаар тодорхойлоод тогтсон юм байна. Эндээс 2 утга илэрхийлэх үг болоод байгаа юм.

Дээр нь энэ үг өөр үгтэй хоршоод технологийн олон утгыг гаргах тул үүнийг ТОР гэсэн монгол үгээр шууд буулгах нь тохиромжгүй байна. Харин технологийн утга алдагдахгүй үгийг Монголоор хэрэглэхийг хичээх нь зүйтэй гэж би үздэг.

Вэбтэй холбоотой дараах үгсийг Оксфордын Интернэтийн тайлбар толь бичгээс авлаа.

  • Web accelerator = Вэб хурдасгуур
  • Web advertising = Вэб сурталчилгаа
  • Web application meets bricks and mortar = Тоосго, зуурмагаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн/ Уламжлалт аргаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн
  • Web-based newsgroup service = Вэбэд суурилсан мэдээ солилцох бүлгийн үйлчилгээ
  • Web broker = Вэб брокер
  • WebbelGanger = “эр галуу”
  • Web brownout = Вэб хэсэгчлэн тасрах
  • Web cache = Вэбийн нууц газар
  • Web cam = Вэб камер
  • Webcasting = Вэб нэвтрүүлэг/цацалт
  • Webcrawler = Вэб мөлхөгч
  • Web design = Вэб дизайн/зохиомж
  • WebDAV = ВэбДАВ
  • Web designer = Вэб зохион бүтээгч
  • Web developer = Вэб боловсруулагч/хөгжүүлэгч
  • Web email = Вэб э-мэйл
  • Web email gateway = Вэб э-мэйлийн гарц
  • Web end = Мухар Вэб
  • Webertising = Вэбчилгээ
  • Web farm = Вэбийн ферм/аж ахуй
  • Web font = Вэб фонт
  • Web graffiti = сараачмал зураг Вэб
  • Web guru = Вэб хутагт
  • Webhead = ВэбТолгой
  • Web hippy = Вэб хиппи
  • Webify = Вэбшүүлэх
  • Webisodics = ВэбЦуврал
  • Web kiosk = Вэб түц
  • Weblish = Вэб хэл
  • Weblog = ВэбТэмдэглэл
  • Web log file = Вэбийн тэмдэглэл файл
  • Web logging tool = Вэб тэмдэглэлийг ашиглах хэрэгсэл
  • Webmail = Вэбмэйл
  • Webmaster = Вэб мастер
  • Web mining = Вэб олборлох
  • Webmistress = эмэгтэй Вэб мастер
  • Webmonkey = Вэбсармагчин
  • Web navigation = Вэб залуурдах
  • Webonomics = Вэб эдийн засаг
  • Web page = Вэб хуудас
  • Web police = Вэб цагдаа
  • Web ring = Вэб тойрог
  • Web rot = Вэб ялзрал
  • Web Search = Вэб хайлт
  • Web server = Вэб сервер
  • Web server performance metric = Вэб серверийн ажиллагааны хэмжээс
  • Web server tuning = Вэб серверийг тохируулах
  • Web site = Вэб сайт
  • Web site promotion = Вэб сайтэд олон нийтийн анхаарлыг хандуулах
  • Websmith = Вэбсмит
  • Webstone benchmark = Вэбстоун шалгалт
  • Web trap = Вэб урхи/хавх
  • Web TV = Вэб ТВ
  • Web wrap agreement = Вэб зохицох тохиролцоо
  • Web year = Вэб жил
  • Webzine = Вэб сэтгүүл

Би нилээд хэд хоногийн өмнө нэг сайхан өгүүлэл олж уншсан юм. Технологийн хэллэгийг монгол хэлээр оноож нэрлэхэд бас бодох зүйл өгөхөөр. Үүний МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Цахим номын хэсэг дэх эрдэм шинжилгээний сэтгүүлийн Монгол судлалын 2007 оны бичигт “ҮСЭГ ТОВЧИЛЖ ҮГ ХУРААХУЙ ХЭМЭЭХ” Доржготов багшийн бичсэн сэдвийг дараах холбоосоор
http://smlc.num.edu.mn/images/stories/Nom/Mongol_Sudlal_2007/5.Dorjgotov_48.pdf
сонирхсон хүн уншиж болно шүү.

Вэбийг вэбээр нь үлдээж болох уу?

Comments

Unknown said…
вэбсайт гэж нийлүүлж бичих хэрэгтэй юм шиг санагддаг юм. нэр сайт гэдэг шиг вэб сайт гэхээр монгол хэлээрээ нэг сайн вэбтэй хүний тухай яриад байгаа юм шиг хэхэ.
Unknown said…
Дөлөөгийн санаа авууштай юм.
Шинэ үг бүтээх дуртай юм аа.
weblog, webzine, firewall гээд л нийлүүлээд, эвцэлдүүлчих юм аа.
Web site (Вэб сайт) гэдэг үгийг Оксфордын тольд тодорхойлохдоо “вэб сервер дээр хадгалагдах, хоорондоо сэдэвчлэн холбогдсон хуудаснуудын бүрдлийг нэрлэх хэллэг юм” гэж тодорхойлсон байна.

Жишээ нь энд бас “ сервер нь нэг ширхэг вэб сайтыг зохион байгуулдаг байж болох бөгөөд хэрэв сервер интернэт үйлчилгээ үзүүлэгч бол маш олон сайтад үйлчилдэг. ихэвчлэн нүүр хуудсаар дамжуулан вэб сайтад хандана” гэж бичжээ.

Тэгэхээр тэрийг энэ хэвээр нь авахаас болохгүй байх. Хэрэв бид тэр үгийг тодорхойлон гаргаж ирж байгаа бол өөр хэрэг.

Харин Баярсайханы хэлсэн жишээ үгтэй адил маш их холбоотой үг байгаа, тэр үгийг монгол болгохдоо бид яаж буулгах вэ гэдэг чухал байна.
Webonomics = үг Web+economics гэсэн үгийн хураангуйл даа, үүнийг Монголоор жишээ нь энэ үг шүү гэж харуулах хураангуйг хэрэглэчихвэл их зүгээр юм шиг санагдсан. ( Вэб эдийн засаг) гэснээс арай өөр. ОпенОфис-ийн орчуулга дээр ч бас гарч ирж байсан. Бид бүлэг дээрээ яриад тус тус дан салгаад бичсэн.
Тэнд хэлэлцүүлэг дээр байгаа байх аа,

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...