Skip to main content

Posts

Шигтгээ зураг

Өмнө ярьсан Хэлтэй дэвтэр -ийг туршиж суухдаа хэрэгсэл цэсийг харж суугаад “фонтын глипүүдийг экспортолно” гэх горимыг санаандгүй дарчихсан миний фонтын хэдэн бандгар үсгүүдийг маань нүд ирмэхийн хооронд хавтас үүсгээд нэг нэгээр зураг болгоод хадгалчихлаа. Ингээд хавтсаа Thumbnails (хураангуй, эрхий хурууны хумс) буюу шигтгээ зураг горимоор харсан нээг их гоё харагдаад ийм төрлийн “icon”-ыг хийгээд хэрэглээнд оруулчихвал зүгээр санагдсан. Зурагт олон янзын гоёо оруулдаг нээлттэй эхийн чөлөөт, төлбөргүй олон янзын програмууд байх бөгөөд энэ дүрсүүдийг хялбархан хийчих боломжтой юм. Эхний мөрний гурван зургийг Үбүнтү -ны “Gimp” нэртэй фото зураг засварлах програмыг ашиглаж янз янз болгож үзээд, үүний дараа мөн л Үбүнтү дээрээ “ImageMagic” (дүрсийг илбэдэх) програмын “convert” (хөрвүүлэгч)-ийг ашиглаж янз янз болгож үзлээ. Энэ үнэхээр их чадалтай эд байна. Сонирхох хүн уншиж судлаад зааврын дагуу ажиллавал янз бүрийн сонирхолтой зүйл бүтээж болмоор санагдсан шүү.  ( Эхний гурван...

Хэлтэй дэвтэр

Шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолуудад сонин хачин зүйл дүүрэн байдаг л даа тэдний нэг нь  “The Hitchhiker's Guide to the Galaxy” (Галактикт очих Хитчхикэрийн зөвлөмж) гэх зөгнөлт зохиолд гарах “babelfish” -ийн тухай бага тайлбар хиймээр санагдаад, учир нь хаяа нэг орж уншдаг  “ BabelStone ” (http://babelstone.blogspot.com/) блог дээр бас сонин зүйл нийтлэгдэх бөгөөд өнгөрсөн оны эцсээр “ BabelPad ” гээд олон хэл дээр бичвэр оруулах програмын хувилбар сайжирсан тухай гарсныг туршиж үзэх гээд амжихгүй байж байгаад өчигдөр туршиж үзсэн тэнд Монгол бичгийн хэрэгсэл програм боловсруулбал олж авч болох сайхан санаанууд байна. Уран зөгнөлийн санаа болох  “ babelfish ” олон хэлээр шууд орчуулга хийдэг загас гэнэ. Энэ жижиг загасыг чихэндээ хийчхээр ямар ч хэлээр ярьсан яриаг мөн өөр гариг ертөнцөөс ирсэн дуу чимээг хүртэл бүгдийг бид ойлгох боломжтой юм байна. Хэдэн мянган жилийн өмнө ийм загас ч байсан юм билүү эсвэл хэзээ нэгэн цагт технологийн хөгжлөөр бүтээчих ч юм би...

Бүтээлч олны лиценз (2-р хэсэг)

Шинэ оны мэндийг дэвшүүлье   Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор, орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой. Оригинал буюу эх лицензүүд (Original licenses) Эх лицензүүд дараах суурь баримтлал эрхүүдийг зөвшөөрдөг. Лиценз тус бүр нь хувилбараас хамааран нарийсах бөгөөд түүнийг дөрвөн нөхцөлөөр нэгтгэвэл: Хамаатай/холбож үзэх (attribution)(by) Лицензлэгчид (Licensees) хэрэв зохиогч болон лицензлэгчийг энэ аргаар зааж тодорхойлсон (кредиттэй) нөхцөлд зөвхөн суурилж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон тус ажил дээр суурилж ажил бүтээх боломжийг олгоно. Арилжихгүй   (Noncommercial or NoNCommercial)(nc) Лицензлэгчид ажлыг арилжааны зориулалтгүйг зөвхөн үндэслэж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон суурилж ажил бүтээх боломж олгоно. Суурилахгүй (No derivative works or No Derivs)(nd) Лицензлэгчид тус ажилд суурилж ажил бүтээхгүй зөвхөн яг үгчлэн хуулах нөхцөлөөр хуулах, түгээх, дэлгэн харуулах хэрэгжүүлэх боломж олгоно. Яг и...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Цасан ширхэг

Цас орохоор нь гүйж гараад зураг авсан зурагт цасан ширхэг их тод гарчээ. Ингээд интэрнэтээс цасан ширхэг гээд хайсан чинь өч төчнөөн тайлбар байна. Хүний бодлоос ургаж гарсан бичлэгүүдээс нэг нэг өгүүлбэрийг цуглуулаад авчихлаа. Их сонин ... Цасан ширхэг анх унахдаа хүний чих эс анирдах тийм дуу чимээг гаргадаг аж. Мөрөөдлийн цасан ширхэг... Би цасан ширхэг. Шүхэрлэн буух цасан ширхэг уруул, сормуусанд минь унан ... Шөнөдөө орсон цасан ширхэг өглөө нарны туяанд гялбан. Будран будрах цасан ширхэг ээлж дараатай хөгжин бүжин байснаа салхины ... Будрах цасан ширхэг бүрд би даймаар байна. Энэ хичээлээр цасан ширхэг хийхээр шийдлээ. Цасан ширхэг нь агаар мандалд үүлэнд үүссэн мөсний талсууд. Цасан ширхгийн талст бүр уран дүрслэлийн гайхамшиг бөгөөд бүгд өөр хэлбэр дүрстэй байдаг. ...