Skip to main content

Posts

Төсөл хэрэгжүүлэх

Хэн нэг нь өөрийн гэсэн санаа оноотой, түүнийгээ хэрэгжүүлэх гар, сэтгэл нийлсэн багтай эсвэл найз нартайгаа хамтраад сонирхолтой төсөл хэрэгжүүлэх бодолтой бол зохион байгуулахдаа дараах боломжийг нэг ашиглаад үзээрэй.  Би нээлттэй вэб хэрэгслийн нэг Гүүгл сайт юу хийж болох талаар нэлээд дээр магадлах санаатай төсөл хэрэгжүүлэх жишээг нь харж байгаад орхисноо хэн нэгэнд нь санаа оноо болбол сайхан юм уу  гэж бодоод загвар(template) болгоод оруулаад ирлээ.   Агуулга :   Эхлэх хуудсыг хэрэглээд та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд хэрэг болох бичвэр, багаж хэрэгслүүд, маягт, календарь, гэрэл зураг, үзүүлэн болон ЮуТүйб-ийн видеог оруулж хуудсыг янз бүрээр бэлтгэж болно.  Харин “ өөрийн хуудсыг ” ашиглаж төсөлтэй холбоотой өөрийн хэрэгслийг нэмэх боломжтой. Мөн шийдвэрлэх асуудал(issues) хэсгийн ашиглаж өөрийн төсөлтэй холбоотой гарах шийдвэрлэх асуудлуудыг нээлттэй зохион байгуулахдаа хамгийн сүүлд нэмэгдэж байгаа зүйлийн жагсаалт хэрэглээд сайтын бусад хэсги...

20 зүйлийг би мэдэж авлаа

Браузер(хөтөч) болон Вэбийн талаар 20 зүйлийг би мэдэж авлаа  нэртэй онлайн вэб номыг интернэт хэрэглэгч хэн боловч уншихад тохиромжтой ном байна.  Номын загварыг Кристоф Нюуманн боловсруулж, Гүүгл Кроома багийнхан бичиж HTML5 -ээр боловсруулжээ.   (©2010 Google Inc. All Rights Reserved.) НОМОНД: “Жигнэмэг буюу күүке(cookie) гэж юу вэ? Вэб дээр өөрийгөө яаж хамгаалах вэ? Үнэн сонирхолтой нь : Хэрэв таны лапторыг ачааны машин дайрчихвал яах вэ? Танд вэбийн тухай мэдэж авмаар зүйлс байгаад асуугаад ч нэмэр болоогүй бол эндээс уншаад үз дээ.”  гэх байдлаар мэргэжлийн биш хүнд ойлгуулахыг эрмэлзжээ.  20 ЗҮЙЛИЙН ОРШИЛ: Дэлхий нийтээр болж буюу үйл явдлын мэдээллийг өнөөдөр бидэнд хялбархан өгч, биднийг дэлхий ертөнцийн үйл явдал болон хүмүүстэй  тэр дор нь холбох Дэлхий Даяарх Вэбээс бидний ихэнх нь хамааралтай болжээ. Хэн дуртайн интернэтэд холбогдох дурын төхөөрөмж дээр, вэб хөтчөөр хандах боломжтой нээлттэй вэб байгаа нь энэ чадварлаг он...

Bohemian Waxwing & Энхэт Бялзуухай.

Олон жил авсан гэрэл зургууд хатуу дискийг эзлээд, компьютераас файл хайхад хүртэл төвөгтэй болсон тул зургуудаа янзалж суух зуур онлайн Пикаса альбом аа цэгцэлж, интернэт танилуудынхаа авсан сайхан зургуудыг шохоорхон үзэж байтал энэ хөөрхөн шувууны зургуудыг хараад өөрийн эрхгүй дуу алддаг юм байна. Баяраа  -гийн авсан зургаас энэ шувууныхаа нэрийг мэдэж аваад, “ энхэт бялзуухай ” талаар эрэлд гарсан Монголын шувуу ажиглагчдын клуб -ын блогоос Улаанбаатар хотын маань ойр орчинд амьдардаг гээд мөн өөр олон сонирхолтой мэдээллийг олж мэдлээ. Шувуудыг таних “ Монгол орны түгээмэл шувуудыг таних ном ” гарсныг хүртэл мэдээд авлаа. Энхэт бялзуухайг  таних тэмдэг : Гоёмсог өнгө төрх бүхий шувуу. Толгой дээрх сэрэвгэр өдөн залаа нь өвөрмөц харагддаг. Харьцангуй номхон, хүнд төдийлөн ойр амьдардаггүй ч хүнээс үргэх нь бага. Бие нь бүхэлдээ цайвар сааралдуу ч хошууны дээгүүр нүдээ дагасан, эрүүн доогуурх тод хар өнгө нь холоос харагдана. Сүүлний доод өнгө, дух, доод шанаагаараа у...

Мэндчилгээ

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаа...