Skip to main content

Нээлттэй эх номын (8-р бүлэг)


Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Одоо байгаа нээлттэй эхийн төслүүдэд нэгдэх

Хүний санаанд хамгийн түрүүнд орж ирэх бодол нь өөрийн нээлттэй эхийн төсөл эхлүүлнэ гээд бараг хүн бүр бодож эхэлдэг ч, анхлан эхлэгч нарт энгийн зөвлөгөө болгоход ингэж бодох хэрэггүй байх. Төсөл үнэхээр сайн төлөвлөгөө таамаг дээр тулгуурласан, нэг биш хэд хэдэн амжилттай хөгжүүлэгч нарын хөдөлмөрийн хандиваар хэрэгжиж эхлэхийг шаарддаг. Эсрэг тохиолдолд хүмүүс зүгээр програм хангамжийг татаж аваад байхаас биш эргэх холбоогоор төсөл хэрэгжин хөгжихгүйд хүрдэг. Иймээс ихэвчлэн хэрэгжиж байгаа төсөлд нэгдэж эхэлснээр та өөрөө хангалттай туршлага хуримтлуулж өөрийн гэсэн төслийг эхлүүлж болно. Чөлөөт програм хангамжийг бичих болон хэрэглэх нь зөвхөн програмчлах гэсэн утга биш юм. Програмын хэл бол танд зөвхөн програм бичихэд хэрэг болно, харин хамтран ажиллах олон сайхан мэргэжилтэн, найз нөхөдтэй болохыг төсөлд нэгдсэнээр олох ба үлэмж ажлыг хамтдаа хийснээр та өөрийн гэсэн тодорхойлолттой байр суурьтай мэргэжилтэн болох болно. ( http://www106.pair.com/rhp/hacking.html ) дэлгэрэнгүй үз.

Үе шат
Эхний бэлтгэл


Програмчлагчийн хувьд та хувь нэмэр оруулах хангалттай чадвартай байх шаардлагатай. Ийм чадваргүй бол хамтран ажиллах нийгэмлэгийн хэн ч чамтай ярихгүй бөгөөд та ямар ч хэрэгцээгүй юм шиг байдалд орно. Өөр нэг бодох зүйл бол хувилбар хянах хэрэгслийг CVS(http://www.linux.ie/articles/tutorials/cvs.php), SVN(http://www.linux.ie/articles/subversion/index.php) дээд зэргээр эзэмшсэн байх шаардлагатай.

(“CVS = Concurrent Versions System”, Зэрэгцэх хувилбарын систем хэрэгсэл нь файлуудаас бүрдэх олонлогийн хэд хэдэн хувилбарыг хадгалж ашиглах бөгөөд үүгээр олон хөгжүүлэгч хамтран нэг төсөл дээр ажиллах боломж олгодог. “SVN=Subversion - a better CVS”, Мод дүрс бүхий салбарласан эх кодын багц дээр олон хөгжүүлэгчид хамтран ажиллах бөгөөд зэрэг өөрчлөлт орж байгаа файлуудыг харж хянаж ажиллахад хэрэглэнэ. Орч.)

Мөн програмд нөхөөс тавих болон нөхөлт яаж бэлтгэхийг ойлгосон байх шаардлагатай. FOSS-ийг хөгжүүлж байгаа ихэнх баг эсвэл нийгэмлэг нь янз бүрийн нөхөлтийг хийх тухай хэлэлцүүлэг өрнүүлж заавар зөвлөгөөг гаргасан байдаг тул түүнээс их зүйлийг суралцаж болно.

Нэгдэх анхны төслөө олох

Алдартай, маш амжилттай хэрэгжиж байгаа төсөл нь танд олон янзын мэдлэгийг өгөх бөгөөд дээр нь хувь нэмэр оруулагч нартаа нэлээд шаардлага тавьдаг. Тэд танаас өөрсдийн програмчлах загвараар програмчлахыг, CHANGELOG буюу төсөлд оруулж байгаа өөрчлөлтийн тэмдэглэлийг хөтлөхийг, нөхөөс бэлтгэх болон тавихыг, туршилтын үед өөрийн бичсэн кодыг хариуцах гэх мэт шаардлага тавина. Туршлагагүй танд яагаад ийм байх ёстой юм гэх мэтээр сүүлдээ та төсөл хэрэгжүүлж байгаа хамтлагийнхантай маргалдаж ч болно. Хэрэв та үнэхээр FOSS-д шинээр оролцох гэж байгаа бол эхлээд та бага шаардлагатай, богино хугацаанд хэрэгжүүлэхээр оролцож болно. Ихэнх жижиг, хялбар төслүүдийг SourceForge.net дээрээс олж нэгдэн орж болно. Тохирох төслөө олохдоо:

  1. Өөрийн сайн мэдэх програмын хэлээрээ ажиллах.
  2. Сүүлийн үед идэвхтэй хэрэгжиж байгаа төсөлд орох, жил идэвхжээгүй болон унтарсан эсвэл өөр зүйлээс хамаарсан төслийг битгий сонго.
  3. Хамгийн доод тал нь 3-5 хөгжүүлэгчтэй төсөлд оролцох.
  4. Хувилбар хянах хэрэгсэл хэрэглэ.
  5. Байгаа кодыг нэг их өөрчлөхгүйгээр та шууд нэмж чадах хэсгээр эхлэн ажиллах.
  6. Сайн төсөл кодоос гадна маш сайн хэлэлцүүлгийн жагсаалтай байдаг тул тэндээс алдааны тайлангууд, түүнийг ирүүлсэн болон хэрэгжүүлсэн хэлэлцүүлгүүд, гэх мэт идэвхтэй хэрэгжиж байгаа үйл ажиллагааг үз.

Зарим FOSS-ийн идэвхтэй ажиллаж байгаа төслийн вэб сайт дээр ажил байна (job openings) гэсэн зарыг шинэ хөгжүүлэгчийг татан оролцуулахаар зар нийтлэлийг идэвхтэй илгээдэг. Үүнийг сонирхон унших зүгээр ч та өөрийн дуртай оролцох төслөө хайх нь ч дээр байж магадгүй.

Анхны төсөлд оролцох алхам

  1. Сонгосон төслийнхөө системийн зохицуулагч буюу администратортай холбоо барь. Хэрэв цөөхөн хөгжүүлэгчтэй жижиг төсөл бол таны туслалцааг дор нь зөвшөөр ч хариу хурдан ирнэ.
  2. Төслийн журмыг хянамгай уншиж, аль зэрэг мөрдөж болохоо мэдэж авбал сайн. Програм бичих загвар эсвэл таны өөрчлөх баримт өөр өөр файлд байх зэрэг танд хачин санагдах зүйлс эхний үед тааралдаж болно. Магадгүй энэ хачин дүрэм олон хүн нэг зэрэг ажиллаж байгаатай ч холбоотой байж болох юм. Гэлээ ч ихэнх төсөл ийм дүрмээр явагдана.
  3. Эхлээд энэ төсөл дээрээ хэдэн сар ажилла. Администратор болон төслийн бусад гишүүдийн юу хэлэхийг анхааралтай сонс. Програмчлахаас гадна та тэндээс их зүйлийг суралцана. Хэрэв үнэхээр танд ямар нэг зүйл таалагдахгүй бол энэ төслөө орхиод, өөр төсөлд шинээр ор.
  4. Далдалсан төсөлд удаан хугацаагаар битгий ажилла. Хэрэв та энэ багийн ажилд амжилттай ажиллаж байгаагаа өөрөө олж мэдвэл, та өөр нухацтай бодит төсөлд ажиллахыг бодох цаг болсон байна.

Хоёрдугаар төсөлд холбогдох

  1. Дээд төвшинд хэрэгжих Чөлөөт болон нээлттэй эхийн төслийг хайж олоорой. Ихэнх энэ төрлийн төслийг GNU болон Апачи байгууллагууд эрхлэн явуулдаг.
  2. Та энэ төвшний төсөлд оролцоно гэж шийдсэн тул арай хүнд шаардлагыг хүлээн авч чадах болно. Эхлээд тэд таныг програмын код хадгалагч руу шууд хандалгүй програм бичиж ажиллахыг тодорхой хугацаагаар хүсэх болно. Төслийн урьдчилсан нуугдмал энэ ажиллагаа танд маш их зүйлийг зааж сургах ба хэдэн сарын дараа та үр дүнтэй хувь нэмэр оруулснаар та юуг хүсэх шаардах эрхтэйгээ ойлгоно.
  3. Хэрэгцээтэй ажлын олж аваад хий. Та тэр ажлыг хэрэгтэйг мэдээд хийж эхэлсэн ч таны бодсоноос хамаагүй төвөгтэй болох нь мэдэгдсэн ч энэ үед шантрах хэрэггүй.
  4. Хэрэв та хийж байгаа энэ ажлаа үнэхээр хийж дуусгахыг хүсэж байвал Google's “Summer of code” гэдэгт хүсэлт гаргаж бага хандив олж авах боломжтой. Таны тодорхойлж бичсэн хүсэлт хандивын төсөлд хамрагдахгүй ч таны эргэн тойронд чадалтай хакерууд ажиллаж байгаа тул ажлын байр олдох магадлалтай.
  5. Ойрын үед болох таны төсөлд тохирох (“Өнөөдөр линүкс” гэх мэт) бага хурлын зарыг ажиглаж байгаад, хуралд зөвхөн өөрийн програмчилж байгаа хэсгийг биш төслийнхөө талаар илтгэл хийхээр оролдоорой. (Хэрэв хуралдаанд Чөлөөт ба нээлттэй эхийн төслөөр илтгэл хийх тухайгаа мэдэгдсэний дараа хурлын төлбөр нэхэгдвэл энэ таны оролцох хурал биш болохыг ойлго.) Өөрийнхөө Линүкстэй зөөврийн компьютераа авчраад демо хийж үзүүлэхийг хичээ.
  6. Төсөлд зориулан хийсэн ажлаа автомат тестийн хамт бүрэн бүрэлдэхүүнээр нь бэлтгэж оруулаарай. Тодорхой төсөл хэрэгжиж дуусахад та гол ажлыг нугалагчдын нэг болж төлөвшин. Ингээд энэ төслөө үргэлжлүүлэн ажиллах эсвэл үүнээсээ өөр төсөл рүү шилжин ажиллаж өөр зүйлийг шинээр сурч мэднэ.
  7. Энэ байдлаар олон төсөлд ажиллаж ажиллах чадвар эзэмшсэн байхад бусад сонирхолтой төслүүд яагаад таныг урь ажиллуулахгүй байх билээ.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...