Skip to main content

Вэбийн тэмдэглэл файл



Вэбийн тэмдэглэл файл (Web log file), Вэб хуудаснуудад хэрэглэгчид хандсан талаарх ашиглалт болон бүртгэлийн мэдээг агуулах тэмдэглэл файл. Жишээлбэл, хөтөч тухайн хуудсанд хандах бүрд энэ хуудсанд хэдэн удаа хандсан, хөтчийн ажилласан компьютерын хаяг, хуудасны ачаалагдсан хугацаа зэрэг мэдээллийг вэб сервер автоматаар энэ файл руу бичнэ. Ийм мэдээлэл маш чухал юм. Жишээлбэл вэб мастер энэ мэдээлэл дээр тулгуурлан хуудсыг оновчтой болгох, хурдан хадгалах зэрэг олон зүйлийг тунгааж шийднэ. Компанийн ямар хуудас тогтмол хэрэглээнд, ямар нь огт хэрэглэгдэхгүй байгааг дүгнэх, мөн тэдний вэб сайтын бүтцэд болон маркетингийн бодлогод зохицуулалт хийж чадна. Вэбийн тэмдэглэл файлыг ажилчдын вэб хэрэглээний талаарх хяналт хийхэд улам их ашиглаж байна. Жишээлбэл ажлын цагаар компьютерын тоглоомын сайт руу хэн их орж байгааг илрүүлж болно. Хэрэглээний файлд дүн шинжилгээ хийх “програмын хэрэгсэл” хийх нь сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа бөгөөд ийм програмын төхөөрөмжийг вэб тэмдэглэл ашиглах хэрэгсэл гэж онцлох болсон. Вэбийн тэмдэглэл файл нь хэд хэдэн янзын форматаар мэдээллээ хадгална. Үйл явдал өрнөсөн дарааллаараа тэмдэглэл файлд өгөгдөл болж хадгалагдана. Супер компьютерын хэрэглээний үндэсний төвийн тодорхойлсон нийтлэг тэмдэглэл файлын формат (common logfile format)-ыг өргөн хэрэглэдэг. Майкрософт нь үүнтэй төстэй ‘IIS’ жишгийн тэмдэглэл файлын формат (IIS standard log file format) гэсэн нэртэй форматыг өөрсдийн ‘IIS’ сервер дээр хэрэглэдэг. Дэлхий даяарх вэбийн консорциум (World Wide Web Consortium) нь өргөтгөсөн тэмдэглэл файлын формат (Extended Logfile Format) нэртэй дүн шинжилгээ хийхэд тохирох файлын форматыг хэрэглэдэг. ‘XML’ хэлэнд өргөтгөж болох тэмдэглэлийн формат (Extensible Log Format) нэртэй форматыг туршиж байна. Үүний зорилго нь вэб сервер бүрд тохирох тэмдэглэл файлын форматын жишиг загвар гаргахад байгаа юм.

Вэб тэмдэглэлийг ашиглах хэрэгсэл (Web logging tool) Файлын агууламжид тулгуурлан үр дүнгийн тайлан гаргах зориулалттай вэб тэмдэглэл файл (Web log file)-ыг уншихад ашиглах програм хэрэгсэл юм. Вэб тэмдэглэл файлын өгөгдлийг ашиглаж сайтад ямар нэртэй домэйнаас хэрэглэгч зочилж ирсэн, байнга зочин орж ирдэг вэб хуудасны эрэмбийг өгсүүлж, уруудуулан дугаарлах, вэб хуудсанд хэдэн удаа хандалт хийгдсэн гэх мэт ердийн мэдээллийг гаргана. Зарим хөгжингүй програмын хэрэгсэл нь файлыг ашиглан хэд хэдэн янзын форматаар тайланг ‘HTML’ дээр гаргаж түүнийг баримт бичгийг боловсруулагч болон хүснэгт боловсруулах програмуудаар үзэж унших боломжтойгоор бэлтгэнэ. Боловсронгуй хүчин чадалтай програмын хэрэгслүүд нь хэрэглэгч өөрийн хүссэнээр тайланг гаргах боломжоор хангадаг. Хүчин чадалтай хөгжингүй програмын хэрэгслүүд нь интернэтийн үйлдвэрлэлийг хурдасган хөгжүүлж байна. Нэг үе хэрэгсэл програмын гол хэрэглэгчид нь вэб мастерууд байсан ба тэд вэб сайтаа оновчтой болгоход түүнийг хэрэглэж байсан бол одоо электрон худалдааны сайт дахь үйлчлүүлэгчдийн хандалтын тухай мэдээллийг маркетингийн ажилтнууд өөрийн ажил, судалгаанд өргөн ашиглаж байна.

  • вэб тэмдэглэл файл (web log file)
  • вэб сервер (web server)
  • вэб мастер (webmaster)
  • вэб тэмдэглэл ашиглах хэрэгсэл (web logging tools)
  • супер компьютерийн хэрэглээний үндэсний төв (national center for supercomputing applications)
  • нийтлэг тэмдэглэл файлын формат (common logfile format)
  • дэлхий даяарх вэбийн консорциум (world wide web consortium)
  • өргөтгөсөн тэмдэглэл файлын формат (extended logfile format)
  • өргөтгөж болох тэмдэглэлийн формат (extensible log format)
  • вэб тэмдэглэлийг ашиглах хэрэгсэл (web logging tool)
  • электрон худалдаа (electronic commerce)
  • гипербичвэрт тэмдэглэгээт хэл (hypertext markup language)=html
  • өргөтгөж болох тэмдэглэгээт хэл (extensible markup language)=xml

Энэ үгийн орчуулгууд аль хир онсон үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ илүү олон хүний санаа оноог шингээвэл үгийн утга зөв гар ч ирэх байх. Жишээ нь “нийтлэг тэмдэглэл файлын формат (common logfile format)” энэ орчуулгыг би “тэмдэглэл файлын нийтлэг формат” гээд хэлчихмээр санагдаад байгаа юм. Дээрх үгийн орчуулгууд дээр санаа оноо байвал нэмэрлээрэй.

Comments

dean_s9 said…
tanaas neg zuil asuuh gesen yum BSD iin GPL license-s yalgarah davuu tal yu yum bol hariulj tuslach?
Нээлттэй эх номын лицензийн бүлгийг орчуулж дуусгах гээд л зав болохгүйл яваад байна. Лиценз ба Патент гэсэн бүлгийн BSD гарчиг дээр дараахыг бичиж тодохройлсон байна. Энд BSD-төстэй лицензүүд нь нийтийн домэйн лицензээс зөвхөн 2 гол утгаар ялгаатай байдаг. Нэгд:BSD лиценз нь ажлуудаа эсвэл өөрчлөгдсөн хуулбаруудаа энэ лицензээ үргэлжлүүлж өмчийн эрх(copyrigth)-тэй хамт явж байхаар шаарддаг. Энэ нь өөр лицензтэй ажмлдаг кодыг хослуулж болохгүй гэсэн хязгаарлалт биш юм. Хоёрт: BSD-төстэй лицензүүд нь хэрэглэхэд ямар нэг алдаа байхгүй гэдэгт гарант өгөхгүй, хэрэглэхэд ямар нэг зүйл нь тохирохгүй, болохгүй, алдаа байна гэхэд бидний буруу биш гэж хэлнэ гэсэн байх юм.

Би өөрөө бас сайн ойлгож авах гээд л янз бүрийн юм харицуулж уншиж санаа байна. Ойрийн үед нээлттэй эх номын энэ бүлгийн орчуулгыг дуусгаад гаргахыг хичээе. Олон янзын лицензүүд байгаа болохоор ялгаа нь харагдах байх гэж бодож байна.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Нээлттэй эх номын (1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) номын эх сурвалж Англи хэлээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэх хүн бүрд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байж болзошгүй тул номын орчуулгын талаар коммент буюу сэтгэгдэл дээр санаа оноогоо бичиж үлдээн үү. Нээлттэй эх буюу ОпенСорс(Open Source) Сүүлийн хэдэн жил Нээлттэй эх хэн хүний санаанд оромгүйгээр компьютержилтын (computing) нүүр царайг танихын аргагүй өөрчилж байна. Энэ өөрчлөлт IBM өөрсдийн персонал компьютерын үйлдлийн системийг Майкрософтоор бичүүлэхээр гэрээ хийж компьютержилтын хөгжлийг орвонгоор нь өөрчилж байсан үеэс хойших том өөрчлөлт болно гэдэгт компьютерын үйлдвэрлэл эрхлэгч олон хүн итгэж байна. Энэ өгүүлэлд Нээлттэй эхийн хөгжлийн түүх, философи болон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахын зэрэгцээ програм хангамжийг хөгжүүлэгчид юуг авч хэрэглэж болох мөн өөрсдийн хөдөлмөрөө хандивлах төслүүдийг сонго...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...