Skip to main content

Вэбийн тэмдэглэл файл



Вэбийн тэмдэглэл файл (Web log file), Вэб хуудаснуудад хэрэглэгчид хандсан талаарх ашиглалт болон бүртгэлийн мэдээг агуулах тэмдэглэл файл. Жишээлбэл, хөтөч тухайн хуудсанд хандах бүрд энэ хуудсанд хэдэн удаа хандсан, хөтчийн ажилласан компьютерын хаяг, хуудасны ачаалагдсан хугацаа зэрэг мэдээллийг вэб сервер автоматаар энэ файл руу бичнэ. Ийм мэдээлэл маш чухал юм. Жишээлбэл вэб мастер энэ мэдээлэл дээр тулгуурлан хуудсыг оновчтой болгох, хурдан хадгалах зэрэг олон зүйлийг тунгааж шийднэ. Компанийн ямар хуудас тогтмол хэрэглээнд, ямар нь огт хэрэглэгдэхгүй байгааг дүгнэх, мөн тэдний вэб сайтын бүтцэд болон маркетингийн бодлогод зохицуулалт хийж чадна. Вэбийн тэмдэглэл файлыг ажилчдын вэб хэрэглээний талаарх хяналт хийхэд улам их ашиглаж байна. Жишээлбэл ажлын цагаар компьютерын тоглоомын сайт руу хэн их орж байгааг илрүүлж болно. Хэрэглээний файлд дүн шинжилгээ хийх “програмын хэрэгсэл” хийх нь сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа бөгөөд ийм програмын төхөөрөмжийг вэб тэмдэглэл ашиглах хэрэгсэл гэж онцлох болсон. Вэбийн тэмдэглэл файл нь хэд хэдэн янзын форматаар мэдээллээ хадгална. Үйл явдал өрнөсөн дарааллаараа тэмдэглэл файлд өгөгдөл болж хадгалагдана. Супер компьютерын хэрэглээний үндэсний төвийн тодорхойлсон нийтлэг тэмдэглэл файлын формат (common logfile format)-ыг өргөн хэрэглэдэг. Майкрософт нь үүнтэй төстэй ‘IIS’ жишгийн тэмдэглэл файлын формат (IIS standard log file format) гэсэн нэртэй форматыг өөрсдийн ‘IIS’ сервер дээр хэрэглэдэг. Дэлхий даяарх вэбийн консорциум (World Wide Web Consortium) нь өргөтгөсөн тэмдэглэл файлын формат (Extended Logfile Format) нэртэй дүн шинжилгээ хийхэд тохирох файлын форматыг хэрэглэдэг. ‘XML’ хэлэнд өргөтгөж болох тэмдэглэлийн формат (Extensible Log Format) нэртэй форматыг туршиж байна. Үүний зорилго нь вэб сервер бүрд тохирох тэмдэглэл файлын форматын жишиг загвар гаргахад байгаа юм.

Вэб тэмдэглэлийг ашиглах хэрэгсэл (Web logging tool) Файлын агууламжид тулгуурлан үр дүнгийн тайлан гаргах зориулалттай вэб тэмдэглэл файл (Web log file)-ыг уншихад ашиглах програм хэрэгсэл юм. Вэб тэмдэглэл файлын өгөгдлийг ашиглаж сайтад ямар нэртэй домэйнаас хэрэглэгч зочилж ирсэн, байнга зочин орж ирдэг вэб хуудасны эрэмбийг өгсүүлж, уруудуулан дугаарлах, вэб хуудсанд хэдэн удаа хандалт хийгдсэн гэх мэт ердийн мэдээллийг гаргана. Зарим хөгжингүй програмын хэрэгсэл нь файлыг ашиглан хэд хэдэн янзын форматаар тайланг ‘HTML’ дээр гаргаж түүнийг баримт бичгийг боловсруулагч болон хүснэгт боловсруулах програмуудаар үзэж унших боломжтойгоор бэлтгэнэ. Боловсронгуй хүчин чадалтай програмын хэрэгслүүд нь хэрэглэгч өөрийн хүссэнээр тайланг гаргах боломжоор хангадаг. Хүчин чадалтай хөгжингүй програмын хэрэгслүүд нь интернэтийн үйлдвэрлэлийг хурдасган хөгжүүлж байна. Нэг үе хэрэгсэл програмын гол хэрэглэгчид нь вэб мастерууд байсан ба тэд вэб сайтаа оновчтой болгоход түүнийг хэрэглэж байсан бол одоо электрон худалдааны сайт дахь үйлчлүүлэгчдийн хандалтын тухай мэдээллийг маркетингийн ажилтнууд өөрийн ажил, судалгаанд өргөн ашиглаж байна.

  • вэб тэмдэглэл файл (web log file)
  • вэб сервер (web server)
  • вэб мастер (webmaster)
  • вэб тэмдэглэл ашиглах хэрэгсэл (web logging tools)
  • супер компьютерийн хэрэглээний үндэсний төв (national center for supercomputing applications)
  • нийтлэг тэмдэглэл файлын формат (common logfile format)
  • дэлхий даяарх вэбийн консорциум (world wide web consortium)
  • өргөтгөсөн тэмдэглэл файлын формат (extended logfile format)
  • өргөтгөж болох тэмдэглэлийн формат (extensible log format)
  • вэб тэмдэглэлийг ашиглах хэрэгсэл (web logging tool)
  • электрон худалдаа (electronic commerce)
  • гипербичвэрт тэмдэглэгээт хэл (hypertext markup language)=html
  • өргөтгөж болох тэмдэглэгээт хэл (extensible markup language)=xml

Энэ үгийн орчуулгууд аль хир онсон үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ илүү олон хүний санаа оноог шингээвэл үгийн утга зөв гар ч ирэх байх. Жишээ нь “нийтлэг тэмдэглэл файлын формат (common logfile format)” энэ орчуулгыг би “тэмдэглэл файлын нийтлэг формат” гээд хэлчихмээр санагдаад байгаа юм. Дээрх үгийн орчуулгууд дээр санаа оноо байвал нэмэрлээрэй.

Comments

dean_s9 said…
tanaas neg zuil asuuh gesen yum BSD iin GPL license-s yalgarah davuu tal yu yum bol hariulj tuslach?
Нээлттэй эх номын лицензийн бүлгийг орчуулж дуусгах гээд л зав болохгүйл яваад байна. Лиценз ба Патент гэсэн бүлгийн BSD гарчиг дээр дараахыг бичиж тодохройлсон байна. Энд BSD-төстэй лицензүүд нь нийтийн домэйн лицензээс зөвхөн 2 гол утгаар ялгаатай байдаг. Нэгд:BSD лиценз нь ажлуудаа эсвэл өөрчлөгдсөн хуулбаруудаа энэ лицензээ үргэлжлүүлж өмчийн эрх(copyrigth)-тэй хамт явж байхаар шаарддаг. Энэ нь өөр лицензтэй ажмлдаг кодыг хослуулж болохгүй гэсэн хязгаарлалт биш юм. Хоёрт: BSD-төстэй лицензүүд нь хэрэглэхэд ямар нэг алдаа байхгүй гэдэгт гарант өгөхгүй, хэрэглэхэд ямар нэг зүйл нь тохирохгүй, болохгүй, алдаа байна гэхэд бидний буруу биш гэж хэлнэ гэсэн байх юм.

Би өөрөө бас сайн ойлгож авах гээд л янз бүрийн юм харицуулж уншиж санаа байна. Ойрийн үед нээлттэй эх номын энэ бүлгийн орчуулгыг дуусгаад гаргахыг хичээе. Олон янзын лицензүүд байгаа болохоор ялгаа нь харагдах байх гэж бодож байна.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...