Skip to main content

Дагах уу чих тавих уу ?


Тэмдэглэл хөтөлснөөс хойш зарим нэг найз минь тэмдэглэлийг уншаад өнгөрсөн хэрнэ нэлээд хэд хоноод чиний тэмдэглэлийн хаяг юу билээ гэж асууна. Харин аав минь 80 холоо гарсан холбооны инженер ч компьютертой нэг их дотносохгүй үзэг цаасаа бариад өдөр бүр юм бичдэг бол ээж минь 80 дөхөж байгаа арай залуу гэсэндээ сүүлийн арваад жил компьютертой найзалж түүн дээр бичиг баримт, номоо өөрөө бичдэг юм. Өнгөрсөн жилээс интернетийг 24 цагаар тавиад өгсөн чинь интернэт дэх Вэб сайтын уншигч болов. Хаяа тэмдэглэлийг маань уншдаг болохоор (гэхдээ тэнд нь ээжид хэрэгтэй юм байхгүй ч), өөр сонирхолтой блог уншдаг болог гэж (Follow and Sing in) яаж хэрэглэх талаар бичих санаатай монгол үг, нэрийг оноох гээд нэлээд хэдэн өдөр бодлоо. Follow гэсэн үг блог буюу тэмдэглэл дээр
  • дагах,
  • унших (reader),
  • мөрдөх,
  • чих тавин сонсох, чих тавих,
  • хараандаа авах, анхааралдаа авах,
  • харуулдах,
  • ...
гэсэн үгсийн аль нэгээр сонгож болох ч юм шиг санагдав. “Чих тавих”, “дагах” гэсэн үгсийг Цэвэлийн ногоон толиноос харвал дараах тайлбар байх юм.

(ЧИХ ТАВИХ (a) сураг мэдээ сонсохыг хичээх; алдсан адууныхаа хойноос чих тавьж байв; (б) анхааран сонсох; багшийн заасан хичээлийг чих тавин сонсож байв; )

(ДАГАХ 1. юмны хойноос бараадан явах; тэрэгний хойноос нэг нохой дагаж явлаа; яс дагаж мах хууч;2. шилжсэн мөрдөх, журамлах; заавар тушаалыг даган хөтлөв; хэв заншлыг дагах; нар дагах; зам. дагах; 3. ойшоон зөвшөөрөх; ая дагах; үг дагах; санаа дагах; даган дууриах; * дагаар орох (сайн дураар харъяат болж захирагдах; Монгол улсад дагаар оров); бух дагах (үнээ буханд гарах))

  • Блог дагах; блог дагахаар бүртгүүлэх;
  • Чих тавих; чих тавихаар бүртгүүлэх;
  • Блог харуулдах; харуулдахаар бүртгүүлэх; ...

Яг энэ тохиолдолд аль үгийг оноох нь тохиромжтой бол оо?.
Үүнийг уншигч танд ямар нэг санаа оноо байвал доорх САНАЛ БОДЛОО БИЧИХ (comment) цонхонд бичиж үлдээн үү?

"comment=хариулт гээд нэрэлчихсэн бас л чихэнд наалдахгүй байгаа юм"


Comments

Anonymous said…
Дагах гэдэг нь зүгээр санагдаж байна.
Unknown said…
Блогийн хувьд чих тавих, дагуулж харах гэсэн утгатай болж байх шиг байна. Энэ үйлдлийг үйлдүүлж буй эзний хувьд намайг дага болчихоод байгаа юм даа.
Алдсан адууныхаа хойноос чих тавих гэсэн тохиолдолд, адуу маань эзнийгээ намайг дага гэчихээд хэдэн уул даваад алга болжээ.
Уншигч этгээд энэ блог дээр юу нэмэгдэж вэ гэдгийг шууд харж байхын тулд дагуулж харах гэсэн үйлдэл хийнэ. Харин энэ тохиолдолд блогийн эзэн намайг дага гэж хэлэх болчихоод байгаа юм.

What is Following?

Do you have a favorite blog and want to let the author and readers know that you are a fan? Well now you can do that and more with the Blogger Following feature! You can even keep track of the blogs you follow via your Reading List on the Blogger dashboard.

Энд fan гэдэг нь дагагч, даган дууриах, шүтэн бишрих гэсэн утга илэрхийлнэ. Тэгэхээр бас дагах л болчихлоо.
Муур said…
This comment has been removed by the author.
Муур said…
Миний бодлоор comment нь сэтгэгдэл гэвэл арай зүгээр юм шигээ.. Харин following гэдэг дээр манах гэвэл арай дөхөмтэй байх..
Unknown said…
Би Comment-ийг сэтгэгдэл гэж байгаа юм байна.
Баярсайхан бүүр элэг аваад хаячихлаа. Дагагч(Followers) гэж хэрэглээд явбал миний хувьд зүгээр санагдаж байна.

Манах гэсэн үг толь дээр дараах утгаар байна.

МАНАХ I дарж хучих, битүүлэх; гэрийн хаяа манах шороо; хаяагаа манах (бусдаас болгоомжилж, хянамжлах, урьдаас цагаатган мэдэгдэх); гал манах (цогийг унтраахгүйн тул үнсээр хучих) .
to cover, cover up, seal off; гал манах to cover the fire with ashes to keep it going overnight;
МАНАХ II 1. манаанд гарах; манаа манах; адуу манах; хот манах; 2. цагдах, хянаж сэргийлэх; манах цагдах хорш..
to keep vigil; to hold night-watch; to be on one's guard;

“Сэтгэгдэл” гэдэг ганц үгээр бичигдэх хариулт гэдгээс дээр сонсогдох болов ч арай л comment бас болж өгөхгүй байгаа юм. Судалгааны баримт бичиг ч юм уу, тайлан (report) бичиж байгаад хамаагүй нэгэндээ comment хийгээ дэхээ ч гэж хэлдэг, ямар санагдаж байна санаа бодлоо хэлээ дэх гэсэн санаа байгаад байгаа юм. Бас баримт дээр минь улаан эрээн болтол тэмдэглээд comment хийчихлээ гэдэг.

САНАЛ БОДОЛ гэсэн хоршоо үг байх юм.
Yanja D. said…
Миний бодлоор:
Follow = чих тавих
Comment = сэтгэгдэл
гэсэн нь зүгээр сонсогдож байна.

Таны блогт олон Монголчуудын чих тавин, амтархан унших бичлэгүүд ар араасаа цувран гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тандаа амжилт хүсье!
Comment = Сэтгэгдэл
Post Comment = Сэтгэгдэл бичих
------------------------------
Follower = Харуулдагч эсвэл Дагагч

Тухайн хүн блог дээр ямар нэгэн зүйл нэмэгдсэн эсэхийг харуулдаж байгаа гэдэг утгаар нь.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Паскалийн гурвалжин

Бүтээлч олны бүтээлийн лиценз гээд Вики номын лицензийн тухай уншиж байтал тэнд нэг 4 заалтыг тодорхойлж заагаад, энэ заалтуудын бүх боломжит хослол нь 16 байх бөгөөд гээд бичсэнийг ямар хослол байж болох билээ гээд эргэцүүлж бодож байтал нөхөр маань хажуугаас паскалийн гурвалжин гээд аль диван галавт үзэж байсан арван жилийн тооны томъёо бичээд эхэллээ. :D _______1_________1 _____1___1_______2 ____1__2__1______4__2^2____(a+b)^2=a^2+2ab+b^2, ___1__3__3_1_____8 __1_4__6__4_1____16__2^4___(a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 _1_5_10_10_5_1___32 …. Гурвалжны тоо бүхэн дээд мөрийнхөө 2 тооны нийлбэртэй тэнцүү, мөрийг хойш нэмбэл хоёрын тооны зэрэгтүүдийг өгдөг, (a+b)-н n зэрэгтээр задлахад (a+b)^2=a^2+2ab+b^2, ... (a+b)^4=a^4+4(a^3)b+6(a^2)(b^2)+4a(b^3)+b^4 ... гэх мэт мөр бүр нь нэг задаргааны коэффициентуудыг өгдөг гээд олон юм байдаг байх аа, Би ойрын үед хоолны гурвалжин (пирамидыг) сонирхоод, дээрх гурвал жинг хэрэглэхгүй болохоор бүүр мартсан байна. Ямар ч байсан Бүтээлч олн...

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр...

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...