Skip to main content

Толь (хэлбэр ба агуулга)


Филлипст(Phillips) ажилладаг хуурай дүү минь “бид хамтраад (монгол залуус) ажил хөдөлмөр, сургуулийнхаа хажуугаар өөрсдийн сурч буй Голланд хэлний монгол толь бичиг боловсруулах ажлыг хийж байна” гэж надад сонирхуулаад ганц нэг юм асуужээ.

Би ч хэлний мэргэжлийн хүн биш, сайн ч зөвлөгөө өгч чадалгүй төслөө хэрэгжүүлэх талаар ойр зуурын асуултыг нь өөрийн мэдэх хэмжээгээр хэлж өглөө. Гэхдээ үүнийг асуух болсон учир нь би нэг толь хийж туршиж үзсэнд байгаа юм.

Би Дани хэлийг хэдэн жил сурах гэж хагас дутуу үзсэн юм. Дани хэл сургах сургуульд нөхөртэйгөө хамт оройд сурдаг байв. Тэр үед Дани монгол толь байхгүй болохоор би Англи хэлээр дамжуулж Англи-Дани толь бичиг хэрэглээд, заримдаа ойлгохоо байхаар Англи-Монгол толио үзнэ. Толь дамнаж үзсээр байтал би үзэж буй үгийнхээ утгыг өөр болгочихсон заримдаа тууж явна. Ингээд сурж мэдсэн хэдэн үгээ Монголоор тэмдэглэж том дэвтэртэй болсон юм. Үүнийгээ анхлан сурч байгаа хүнд бага ч болов хэрэг болог гэж бодоод Дани хэлний анхны мэдэгдэхүүн өгөх жижиг өврийн дэвтэр болгохоор шийдэж, их сургуулийн хэлний мэргэжилтэн багш нараасаа уйгагүй асууж зөвлөгөө авсан. Үүнтэй адил юм сэдэж хийж байгаа залууст зориулаад бага ч болов санаа оноо болж магад гэж толиноос хэдэн хуудсыг зургаар хавсаргалаа.



Зураг 1

Зураг 2

Зураг 3

Зураг 4

Зураг 5

Зураг 6


Өмнөх үг

Энэхүү толийг зохиогч би Дани хэлийг сурах явцдаа цуглуулж бэлтгэсэн үгийн сан дээр тулгуурлан энэ бяцхан толийг эмхэтгэн бэлтгэв. Дани хэлийг сурах явцад Дани-Монгол, Монгол-Дани толь бичиг, ойр зуурын ярианы дэвтэр огт байхгүйг мэдэж Дани хэлийг анхлан сурч байгаа хүнд мөн түүний адил Монгол хэлээр ярихыг сонирхогч Дани хүнд бага боловч тус нэмэр болох болов уу гэж энэ толь бичгийг хийв.

Толь нь өргөн хэрэглээний 4200 гаруй Дани-Монгол үг, 3000 гаруй Монгол-Дани үг, харилцан ярианы хэллэг зэргийг багтаасан. Дани-Монгол үгийн толийг Дани хэлний цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж, үгсийн аймаг, үгийн хувирал, дагавар нөхцөл, орчуулга, салаа утга, утга тодруулах жишээг оруулж бэлтгэв.

Харин Монгол-Дани хэсгийг Монгол хэлний кирилл цагаан толгойн үгсийн дарааллаар жагсааж, үгсийн аймаг, дуудах галиг, үгийг монгол бичгээр бичсэн бичлэг, орчуулга зэргийг оруулж бэлтгэв.

Толь бичигт Дани хэлний дүрэм бус үйл үгийг тусад нь жагсааж, тооны нэр, дэс тоо, цаг, гариг, өдөр хоног, байнгын хэрэглэх ойр зуурын ярианы хэллэг (аялал, зочид буудалд, хоолны газар, зорчих, үзвэр, уулзалт, дэлгүүр, үйлчилгээний газар, гудамж зам асуух, осол, цаг агаар) зэргийг тусад нь бэлтгэж оруулав. Толины Дани-Монгол хэсгийн хэрэглэх зааврыг монгол хэл дээр, Монгол-Дани хэсгийн хэрэглэх зааврыг дани хэл дээр бичиж бэлтгэв.

Энэ толийг бэлтгэхэд өөрсдийн цаг, заваа зарцуулж үнэтэй зөвлөлгөө өгч, алдааг засан залруулах ажлыг хийж тусалсан хэл шинжлэлийн ухааны доктор, Монгол улсын Гавьяат багш, проф. Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн, Дани-Монголын нийгэмлэгийн ажилтан Н.Булган, Яапер Н.Я нарт талархал илэрхийлье.


Forord                              (Dansk Mongolsk ordbog)

Da jeg flyttede til Danmark og begyndte at lære dansk, opdagede jeg hurtigt, at der ikke fandtes en dansk–mongolsk ordbog. Der var heller ingen dansk–mongolsk parlør. Så jeg begyndte at lave en simpel liste med ord og deres oversættelser til egen brug. Ordbogen her udviklede sig fra denne liste. Jeg håber, den kan være nyttig både for mongoler, som begynder at lære dansk, og for danskere, som begynder at lære mongolsk eller som rejser til Mongoliet.

Ordbogen består hovedsagelig af to dele: en dansk–mongolsk ordbog med cirka 4200 danske ord i almindelig brug, og en mongolsk–dansk ordbog med cirka 3000 mongolske ord.

Ordene i den dansk–mongolske ordbog er ordnet efter det danske alfabet, og med hvert ord står ordklassen, bøjningen, og en eller mere oversættelser til mongolsk. I nogle tilfælde er der også eksempler på brugen af ordet. En indledning til denne del, skrevet på mongolsk, forklarer de forskellige former af de danske ord.

Ordene i den mongolsk–danske ordbog er ordnet efter det mongolske kyrilliske alfabet, og med hvert ord står udtalen, ordklassen, og det mongolske ord skrevet på den traditionelle mongolske skrift i stedet for det kyrilliske alfabet. En indledning til denne del, skrevet på dansk, forklarer hvordan udtaleskemaet skal bruges og giver eksempler på danske ord, som indeholder omtrent de samme lyde.

Ordbogen indeholder også en referencedel med lister af nyttige ord – talord, tidsudtryk, ugedage osv. – og nyttige sætninger på dansk og på mongolsk.

Jeg er taknemmelig til de følgende for deres hjælp med denne ordbog: professorer Sh. Choimaa og Ts. Shagdarsuren fra Mongolsk National universitet; Bulgan Njama fra Dansk Mongolsk Selskab; og Jeppe Nyløkke Jørgensen.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...