Skip to main content

Apropos

Линүкс үйлдлийн систем дээр Lamer(хазгар), Newbie(шар завж) гэж хэлүүлэхээр хүний нэг нь би юм л даа. Заримдаа юу хийж байгаа мэдэхгүй байж хамаагүй хэрэг дурлаж янз янзын кодыг туршиж үзнэ шүү. Тэгээд DOS үйлдлийн систем дээр хэрэглэж байсан Debug-тай зүйрлэмээр зүйл Үбүнтү нь дээрээ олох хэрэгтэй санагдаад л байлаа. Ингээд MAN(manual/заавар) уншсаар байгаад залхаж байтал нөхөр "apropos" чи мэддэггүй юм уу гэж байна. Үзлээ, зааврын хуудасны нэр болон тодорхойлолтоос хайлт хийдэг их гоё тушаал(команд) байна. Хэрэглэх их амархан юм. Терминалынхаа тушаалын мөрөнд "apropos"-ынхаа ард эрж байгаа үгээ биччихнэ. Жишээ нь

apropos xml
apropos debug

гээд л бичихэд болно. Тэгэхэд энэ үгтэй чинь холбоотой бүх командуудыг тодорхойлолтын хамт гаргаад өгнө. Цааш MAN -раа дэлгэрүүлээд үзэхэд бас тус болж мэдэх юм.

Хамгийн гол нь энэ команддаа монгол нэр оноочих гэсэн шууд гацаад. Энэ командын байнгын хэрэглэгч эсвэл чанарыг мэдэх нь монгол нэрийн хялбархан олох байх гэж бодож байна. Санал байна уу залуусаа?

Comments

bayarhuu said…
"нялх ногоо", "шинэков". Завж гэж юуг хэлдэг юм бэ?
Завьж гэж бичих ёстой юм бол уу завж гэж бичих учиртай юм бол уу? Шинэ хэрэглэгч гэсэн утгыг монгол хэлэнд хэрэглэгдэж ирсэн "шар завж/завьж" гэсэн утгатай дүйн гэж монгол хэлний багш зөвлөсөн юм. шинэков гэдгээс арай дээр юм уу гэж би бодоод хэрэглээнд оруулаад ирвэл яаж хүлээж авах бол гэж бодож бичсэн юм.
bayarhuu said…
This comment has been removed by the author.
bayarhuu said…
Би ч орчуулгын тал дээр ногооноороо(newbie, noob, boon) л доо. Одоо "apropos" хэргэлдэг боллоо.
bayarhuu said…
хэрэглэдэг байх аа :)
Ногооноороо гэсэн чинь бас гоё сонсогдож байна шүү.

Шар завьжийн анхааралд:
Ногооноороогийн анхааралд:

гэж үү?

ict@lists.ict.mn жагсаалтад АйТи-гийн үг бас хэлэлцэж байна.
bayarhuu said…
Your request to the Ict mailing list

Subscription request

has been rejected by the list moderator. The moderator gave the
following reason for rejecting your request:

"[No reason given]"

Any questions or comments should be directed to the list administrator
at:

ict-owner@lists.ict.mn