Миний аав ная холоо гарсан сайхан хүн бий л дээ. Бага наснаасаа радио холбоотой холбогдож тэтгэвэрт гартлаа холбооны инженер хийж явсан. Өөрийн ач, зээ хүүхдүүдээ аав нь өвөө нь юу хийж юу бүтээж ямар сайхан найзуудтайгаа хамт ажиллаж амьдарч байжээ гэдгийг мэдэж байгааг гээд "Миний мэдэх радио" гэсэн дурдатгал номоо бичсэн юм. Түүнийг нь энэ хавар монгол радио компанийнхаа хэвлээд өгсөн. Үүнээс нэг сонирхолтой зураг үзүүлмээр санагдаад, учир нь миний багад миний хөгшин ээжтэй хамт Патаа эмээ гээд нэг эмээ дандаа л манайд байдаг байж билээ. Би тэр үед энэ эмээ миний хөгшин ээжийн найз л гэж мэддэг байснаас өөр түүх намтар мэддэггүй байжээ.
...
...
Радиогоор донтсон хүү 1930 онд 5-6 настай байхдаа радио хөгжмийг Богдын жолооч байсан П.Бадам гуайнд үзэж билээ. Бадам гуай ажилтай, хүү Нацагдорж сургуульд явдаг учир гэрийн хүмүүс, зочдод радио сонсгох ажлыг би хийдэг байв. Би гадаад хэл мэдэхгүй учир зөвхөн хөгжим сонсон, найзууд, томчуулд радио хөгжим гэж байдаг, агаар тэнгэрээс өндөр төмөр шүүрээр янз бүрийн хөгжим дууг шүүрдэн авдаг гэж ярихад үнэмшдэг хүн байдаггүй байв. Тэр үед мэдэхгүй зүйл гарвал, чөтгөр эсвэл бурхан, эцэст нь худалч гээд зогсдог цаг байсан юм. Худалч болохгүйн тулд эвдэрсэн ламп, гүйдэлгүй болсон зайг гэртээ авчирч найзууддаа үзүүлэн, хэрвээ ажилтай зай, ламптай болбол хооронд нь холбож үзэхээр, эвдэрсэн лампуудаа нар луу харуулан тавина, гүйдэлгүй зайны нүхээр шээгээд зэрэгцүүлэн өрж тавьдаг сан. Ийм хүнийг донтсон гэхээс өөр юу гэх вээ.
П.Бадам гуайн тухай дурсахад. Бадам гуай их соёлтой эрдэмтэй хүн байв. Богд хааны дэргэд ажилд орохдоо цагчингаар ажилд орсон гэдэг. Богд хаанд бэлэг дурсгалаар ирсэн жижиг, том, гар хөл нь хөдөлдөг цаг байсан биз, мөн фото кино, зургийн аппрат засах ажлыг мэддэг байв. Хөдөлдөг, хөдөлдөггүй тоглоом наадам, эвдэрсэн буу зэвсэг бүгдийг засдаг хүн байв. Эвдэрсэн хүлээн авагч радио засдаг хүнд машин мотоциклын учрыг олоход хялбар байсан биз. Ингээд Богдын машиныг барьдаг, засдаг жолооч болсон юм билээ. Бадам гуайн гэргий Пата ахай, манай ээж хоёр нэг нутгийн хүмүүс манайд очоод ээжээс Мятав хүүгээ манайд очуулаач айлчин зочин ирэх учир хөгжим дуугаргах хэрэгтэй байна гэдэг сэн. Би ч Пата гуайнд очих дуртай, их гоё боов, хоол хийнэ, заримдаа Бадам гуайтай гурван дугуйт мотоциклоор нь наймаа хот, Дашчойнхор хийд хүртэл явна,хүүхдэд түүнээс сайхан баяртай сонирхолтой зүйл гэж юу байх вэ. Нацагдорж ах, бид хоёр бахгүй бол хүлээн авагч залгагдадгүй, ажилладгүй байв. Хүлээн авагч нь овор ихтэй том, дээвэр дээр яндангийн дэргэд байрласан учир хүрэхэд хол, Бадам гуай хөл муутай бие томтой, муу шатаар гарч буух дургүй. Тэр үед Да хүрээнд Богдын Лаврингаас өндөр хоёр давхар барилга барьж болдоггүй байв. 1933 онд хотод маш их бороо орж хот дундуур урсдаг Сэлбийн голын бүх жижиг гүүрүүдийг урсгав. Одоотой адил зам талбайгүй учир ус нь урсадгүй 7 хонож билээ. Айлд 7 хоносон хүү 2-3 жилдээ айлд очих эрхгүй болдог юм билээ. Бадам гуай 1937 онд хэлмэгдсэн, Нацагдорж ах 20 шахам насандаа Туул голд амь эрсэдсэн, Патаа ахай 70 шахам насалж тэнгэрт хальсан даа.
...
...
Comments
http://en.wikipedia.org/wiki/History_of_radio
Тун сонирхолтой бичлэг байна.
Таны аавын номыг хаанаас худалдаж авч болох вэ?
-Энэ зурган дээр байгаа хүн тэгэхээр Бадам гуай юм уу?
-гэргийг нь Батаа буюу Патаан гэдэг байсан бил үү?
-Түүнчлэн хүү Нацагдоржийнх нь доор Содовсүрэн гэж бас нэг хүү байсан гэдэг. Тэр тухай аав тань юу дурсдаг бол
-Таны майл хаягийг авч болох уу?
Асууж лавлах бусад зүйлээ цахим хаягаар тань илгээвэл болох болов уу?
сүлжээ” -ний газар номын хэвлүүлсэн гэж байсан. Би бас багадаа Батаахай эмээ гэж дууддаг байснаа санаад ааваасаа асууж байсан юм. Аав Патаа ахай гээд хэлж байсан шиг санаж байна.
Энэ зураг Бадам гуайн зураг гэсэн, номонд тухайн хүнтэй холбоотой зүйл нь ердөө энэ хэсэг байна лээ. Содовсүрэн гэх хүний тухай юм дурдаагүй байна. Би асууж өгье.
Манайхаар зочилсонд баярлалаа.
Аавын энэ номыг "Радио телевизийн сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газар Соёмбо принтинг гэсэн хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлээд хэдэн хувь өгсөн байна билээ. Бусад нь хаана ямар газар худалдагдаж байгаа нь би мэдэхгүй юм байна. Дахин хэвлэх гэж өөрөөс нь асуусан гэсэн.
Би марталгүй э-мэйлаар энэ газраас нь сураглаад өгөхийг хичээе.
Бас таньдаг хүмүүс чинь байж мэдэх юм. Би миний аавын ажиллаж байсан байгууллагыг хүмүүсийг их хамт олонч сайхан хүмүүс байдаг гэж боддог юм. Өөрөө хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан бэ?