Skip to main content

Босоо бичих

Өглөө шуудангаа шалгатал янзын сайхан захиа иржээ бөөн баяр болж сууна. Бадралын  бэлтгэсэн Вэб хуудсыг монгол бичгээрээ босоогоор бичих тухай, мөн хийж туршсан санаа оноогоо амьд жишээгээр үзүүлээд эх кодуудаа татаж авахаар байрлуулсан хэлсэн байв. Үүнийг "How to design Web pages for Mongolian script written vertically"  How to design Vertical Mongolian Web page ( Badral's personal blog)  холбоосоор үзэж болно. Компьютерт монгол бичгийг дүрслэх асуудлыг сонирхогч хэн бүхэн энэ хуудсыг үзээрэй гэж зөвлөмөөр байна. Үзсэн хүмүүст нэгийг бодогдуулж энэ санааг цааш дэлгэрүүлэх, мэддэг бол нэмж сайжруулаад юуг яаж хийчих вэ гэсэн санаа төрнө гэдэгт би лав эргэлзэхгүй байна.

Үүний зэрэгцээ Нацаг аа залуугийн оролдож байгаа монгол гарын байрлалын талаар блогийн   (шинэ гар, шинэ монгол) бичлэгээс уншиж санаа оноогоо хэлбэл бас л нэг алхахад тус болох юм гэж бодлоо. Түүний өмнө бичсэн нэгэн бичлэгт хөтөч буюу браузер дээр монгол бичгээр харуулах боломжийн талаар эх кодыг (Ном сонин уншъя, ногоон модоо тарья, ,,,)  энэ бичлэг дээрээс авч хэрэглэх боломжтой байна шүү.
Залуусын ажилд амжилт хүсье

Бичлэгийг уншигч та монгол бичгийн хэрэгслийн нээлттэй эх кодуудын талаар ямар нэг мэдээллийг авахыг хүсвэл,  http://mongolian-script.blogspot.com/p/blog-page_8507.html энэ хуудаснаас холбоосуудыг олж мэдэж авах боломжтой бөгөөд та өөрийн хийсэн ажлыг бусадтайгаа хуваалцмаар санагдвал монгол бичгийн хэрэгсэлд санал болгоорой гэж хүсмээр байна.   

Дэлгэцийн зургийн түүвэр:

Олон хэл дээр бичиг баримт боловсруулах загвар төслийн прототайп

Рендренг дүрэм шалгах туршилт 


Опенофест 2.1 босоогоор бичих боломж

Comments

Өглөө энэ майлийг аваад /мундаг шүү, тээр чадаж л байна шүү дээ/ гэсэн бахархал төрж, ахиад зогсолтгүй сайжруулагдаасай гэж залбирсан шүү.
Vanchigaa said…
Үнэхээр бахархал төрлөө.
нэг юм асуух гэсэн юм. Виндовс виста, 7 дээр Монгол бичгээр бичиж болж байгаа. Харин ганцхан фонттой байгаа. таны дээр танилцуулсан фонтуудыг Монголбайти шиг шууд бичиж болохоор хийх боломж байдаг болов уу?
ер нь юникод фонт хийх хэцүү юу?
Ванчиг аа, өөрийн чинь асуусан асуултаар залуучууд олон сайхан санаа гаргаад янз бүрээр туршиж үзэхээр ажиллаж байна,дараах холбоосоос маш их олон асуултдаа хариу олж авах боломжтой байгаа. https://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/topics?hl=en
холбоосыг үзээрэй.
bataka said…
Сайн байцгаана уу,

Монгол бичгийг компьютерт дүрслэн боловсруулах асуудлыг амжилттай шийдэж байгаа та бүхэнд талархал илэрхийлж байна. Монгол бичгийн фонтыг хэн хэн зохиож байгааг би сайн мэдэхгүй боловч Эрдэнэчимэг таныг олон жил энэ асуудлыг судалж байгаа талаарх мэдээллийг олж уншлаа. Магадгүй та компьютерт зориулсан фонт зохиодог байх, хэрэв тийм бол эдгээр фонтуудаа "Google web fonts"-д оруулах боломж байгаа эсэхийг мэдмээр байна. Хэрэв бид монгол бичгийн фонтуудаа Google api ашиглан интернет хөтчүүд дээр дуудаж чадвал фонт таниулах асуудлаас ангижрах юм болов уу гэж бодож байна.

Та бүхэнд амжилт хүсье!