Skip to main content

Ware буюу Эд


Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх  нэртэй нийтлэлийг уншиж суутал Вариз(Warez) гэсэн үгийг хараад хэдэн жилийн өмнө толь бичгийн орчуулгад монгол үг оноочих санаатай энэ үг дээр нэлээд удсанаа санаж юу билээ гэж хартал Warez (эд бараа) гэж үг оноож.

Уг үгийн утга нь толь бичигт:  Warez (эд бараа) хадгалагч хавтас (depository directory)-анд хадгалсан хууль бус(зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн) файлуудын цуглуулга. Ихэвчлэн задалсан хувилсан програм хангамж агуулсан байна.  Мөн үүнийг дэлгэрүүлээд Википедиа Warez-гийн холбоосоор уншиж болно.   “Warez”  үгийг голчлон нэр үг хэлбэрээр хэрэглэх юм байна.

Энэ үгийг мөн дараах хэлц үгэнд хэрэглэсэн байдаг. Жишээ нь: Warez doodz (dudes) (эд барааны залуус/хулхитдаг залуус) Худалдаанд зориулсан програмын нууцлалын хамгаалалтыг авч хаяад, хууль бусаар эд бараа (warez) сайт руу хуулж тавих байдлаар Интернетэд ажилладаг бүлэг хүмүүс. Програм хангамжийн нууцлалыг өөрчилснөөр тухайн програмыг албан ёсны хамгаалалтын нууц үг эсвэл түлхүүргүйгээр дурын хүн хэрэглэх боломжтой болно.  Warez kiddies (эд барааны багачуул) эд барааны залуус (warez doodz)-ыг дооглосон хэллэг.

Википедиагаас үзвэл ЭД БАРААны төрөл олон янз байх юм байна. Жишээ нь:
0-өдөр зохиогчийн эрхтэй бүтээгдэхүүнийг гарах өдөр нь эсвэл гарахаас нь өмнө эрхийг нь эвдэж бэлтгэсэн програм хангамжууд, хамгаалалттай програм хангамж болон файлуудыг хууль бус үйлдлүүд хийж задлаад тавьсан програм хангамжийн хэсгүүд, тоглоом, кино, видео, зурагтын нэвтрүүлэг, хууль бусаар скандсан э-ном гэх мэтээр олон зүйл багтдаг байна.

“Ware” буюу эд гэсэн төгсгөлтэй үгийг компьютерын хэрэгсэл, програм хангамж, хэрэглээний нэр томьёонд олноор хэрэглэсэн байдаг. Бид өдөр бүр хэрэглэдэг болохоор (hardware) техник хангамж, (software)програм хангамж гэсэн үгийг ч анзаарахгүй байж болох юм.   Гэтэл маш олон үг толиноос гарч ирэхээр та гайхаж магад.  Warez үгэнд ЭД БАРАА гэж монгол нэр оноохдоо ware буюу эд гэсэн үгийг дараах байдлаар салбарынхаа хэрэглээнд оруулаад ирвэл зүгээр санагдсан.

  • accessware = хандалтын програм 
  • freeware = төлбөргүй програм 
  • shareware = дундын програм 
  • fritterware = сүржин эд
  • groupware = багийн эд
  • guiltware = зовлонгийн эд 
  • charityware = буяны эд 
  • careware = туслах эд
  • malware = хорлонт эд
  • middleware = завсрын програм хангамж
  • nagware = ядаргаатай эд
  • payware = төлбөрт програм
  • psychedeliсware = хий үзэгдлийн програм
  • wankware = гараар оролдох эд 
  • shelfware = лангууны програм
  • shovelware = хүрзэдсэн эд
  • bloatware = цүлхийсэн эд
  • teamware = ажлын багийн-эд = хамтын эд 
  • tree ware = модон эд
  • vandalware = түйвээгч-эд
  • vapourware = тодорхой бус програм
  • Novell netware = Новелл сүлжээ

Энэ нь мэдээллийн технологийн  салбарын үгсийг монгол хэлээрээ хэрэглэхэд бага ч болов жигдлэх алхам байж болох юм аа.

Жич тайлбар:  middleware (завсрын програм хангамж) Клиент болон серверийн хооронд зуучилсан програм хангамжийг хэлэхэд хэрэглэдэг ерөнхий хэллэг. Завсрын програм хангамжийн сайн жишээ нь Гипербичвэр дамжуулах протокол хэрэглэн хүсэлт тавьж байгаа хөтөч болон вэб серверийн хооронд зуучилдаг програм хангамж юм. Мөн өөр нэг жишээ бол Аюулгүй холбогчийн давхарга(secure sockets layer)-ыг гүйцэтгэдэг програм хангамж бөгөөд энэ нь үйчлүүлэгчээс сервер рүү, серверээс үйлчлүүлэгч рүү дамжуулах өгөгдлийн нууцлал(encryption) болон тайлал(decryption)-ыг хийдэг. 

Comments

tugstugi said…
Мэдээлэл технологитой холбоотой үгэнд програм гэснээр нь үлдээсэн нь дээр байхдаа. Би бол:

warez: хулгайн програмууд
bloatware: хэрэггүй/дэмий програм
malware: хортой/хорлонтой програм
middleware: суурь програм
Төгөлдөр өө санаанууд гаргасанд баярлалаа, миний бодлоор Warez -ийг програмууд гэж хэлж болмооргүй ч юм шиг санагдаад байгаа. Учир нь тэнд MP3, audio болон video -ний агуулга, мөн програмын хэл дээр бичигдсэн худалдаанд зориулагдсан скриптүүд, цахим номууд гэх мэтээр маш олон төрөл зүйлийн юмыг хэлээд байгаа гэж би ойлгоод байгаа юм.

Харин жинхэнэ програмууд дээр програм гэсэн нэрүүдийг өгөх нь зөв санагдаад байгаа. Үг бүр дээр янз янзын санаа гарч байгаад цагийн явцад зүгшрэх болов уу, жишээ нь middleware юм юмны дунд сууж зуучлах үүрэгтэй програмын хэсэг мэт би ойлгосон.
tugstugi said…
middleware, framework 2 iig hoorond ni holichihoj.

warez tegvel "hulgain tsahim ed". Zugeer dangaar ni ed gej bicheheer computer tai holbootoi gej yordoo sanaand buuj ogohgui l baina.
Гэхдээ s-г z-р орлуулдаг учир нь ижил харагдацтайгаар сонгосон байдаг. (Leetspeak) Тэгэхээр:
Ware->Wares->Warez
Бараа->Бараанууд->Бараануул
хэхэ. Гэхдээ энэ нь мэдээж утгагүй.
Харин "Хулгайн програм хангамж" гэвэл програм, баримт, зураг дуу бүгд орчих байх. Middleware-г харин болор тольд нэлээд хэдэн жилийн өмнө оруулсан санагдана.
Эд агуурсыг л хэн нэгэн хүн үнэгүй суйлчихаад тараадаг цахим хуудсуудыг "варез сайт" гээд байдаг.

freeware = төлбөргүй програм, ҮНЭГҮЙ ПРОГРАМ
shareware = дундын програм, ХУВААЛЦСАН ПРОГРАМ
middleware = завсрын програм хангамж, ТОХИРУУЛГЫН ПРОГРАМ

гэж санаа оруулъя даа.

Гэхдээ заавал нэг үгээр илэрхийлэлгүй тайлбарт нь орсон үгнүүдийн өмнөх эсвэл сүүлийн үсгүүдээр үг зохиочихдог шд. тэр нь бас хялбар ойлгогдож байхаар.
Жишээлбэл:
warez = "Хулгайн програм хангамж, дуу, зураг зэргийг түгээдэг цахим хуудсуудыг хэлнэ".
Эндээс ХуПДуЗ буюу хупдуз гэдэг үг гарч ирж болно.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...