Skip to main content

Унших эх сурвалж, Хоёр


Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна.

Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмжээний монгол үзмэрийг үзэж, танилцахдаа энэ үзмэрүүдийг монгол улсын нутгаас мөн хятад улсын өвөр монголын нутгаас Данийн судалгааны экспедицүүд явж байхдаа цуглуулсан зүйл юм гэж ойлгож авсан. Үндэсний музейгээс гадна Данийн Хааны номын сангийн дорно дахины номын сан хөмрөгт байгаа ном баримтууд мөн  судалгаа шинжилгээний багийн  цуглуулсан сан хөмрөг байж болно. 

Судалгааны экспедицээс гадна мянга есөн зуун хорь гучаад оны үед Хөвсгөл нутагт амьдарч эмчийн ажил эрхэлж байсан Дани гэр бүлийн бичиж үлдээсэн баримт мэдээлэл дээр тулгуурласан нийтлэлүүд ГЭР (Дани-Монгол нийгэмлэгийн) сэтгүүлд ер нь байнга л  гардаг. 

Энэ мэт хүмүүсийн цуглуулж, тэмдэглэж үлдээсэн дэвтэр номын цуглуулга энэ номын сан хөмрөгт хандив болсон байж болно.  Хамгийн гол нь монгол бичгээр бичсэн зарим ном судар, гар бичмэл дэвтрийн  дижитал хувилбарыг дараах холбоосуудаар уншиж болно.

  Үүнд:   “Хэдэн зүйлийн үзлэг оршвой.”  гэх нэртэй гар бичмэл зурхайн (astrology) номын  жагсаалтад бүртгэгджээ.  Номын  дижитал хувилбарын энэ хуудаснаас “... дөрвөн дунд сар...  хүрд. туулай морь тахиа хулгана ... ” гэх мэтээр номыг бүрэн эхээр нь уншиж болно. 

 “... жил нэрт лити буюу. Түүн дүр жилийн тэргүүн хулгана: сарын тэргүүн барс: мөч цагийн тэргүүн өр гийх: наран ургахын тэргүүн туулай: мах бодын тэргүүн модон: гаригийн тэргүүн адьяа: ...”  гээд эхэлсэн цаг тооны бичгийн талаарх мэдээлэл бүхий номыг бүрэн эхээр нь унших боломжтой байна. 

Амаар уламжилсан монгол үлгэр” нэртэй арван долоон дэвтэр дижитал номыг унших боломжтой байна. Эхний есийг нь 1938-1939 оны өвөл Каари Грөнвечийн (Kaare Grønbech (1901-1957)) хүсэлтээр Лувсанранжав (цахар хүү) болон Тончой нарын өгүүлснийг Лувсанранжав, Дамирансүрэн нар тэмдэглэж бичжээ. Холбоосоор үзэхэд дэвтрийн бүх жагсаалтууд байгаа бөгөөд дэвтэр тус бүрээр нь дэлгэж унших боломжтой байна.

“Хутагт их хураангуйд Молон Тойн бодист эх дүр ийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой.”  нэртэй судрыг холбоосоор нь унших боломжтой юм байна.

Манж болон монгол бичгээр бичсэн хууль дүрмийн бичиг байна. “Гадаад монголын төрийг засах явдлын яамны залруулгын  засахасан хууль зүйлийн бичиг. Залруулгын засахасан ани монгол хана ванг ууд ....”  гээд  хар өнгөөр манж бичгээр, улаан өнгөөр монгол бичгээр бичсэн баримт байна. Нийт 72 хэсэгтэй монгол нутагт хэрэгжүүлэх хуулийн хянан засварласан баримт бололтой.  

Үүний адилаар монгол бичиг, манж бичиг, хятад ханзаар зэрэгцүүлэн орчуулж бичсэн баримтууд байгааг сонирхсон хүн номын сангийн вэб хуудаснаас дэлгэрүүлж уншаарай.  

Монгол бичгээр унших эх сурвалж ном интернетэд олон болтугай.     

Comments

Пөөөх ямар гоё юм бэ?

Танд маш их баярлалаа. Үнэхээр хэлэх ч үг алга, баярлалаа баярлалаа гэж дахин дахин хэлье дээ
Тун хэрэгтэй мэдээлэл байна. Ийм мэдээлэл олныг оруулаарай.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчилэн байх сэдвүүдийг сонгоно.   Та Апплик

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о