Skip to main content

Posts

Нээлттэй эх номын (5-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. FOSS-ийн санхүүжилт Нэмэлт зардал гарахгүй (zero marginal cost) (5.1) FOSS-ийн эдийн засгийн гол судал нь дижитал орчны бүтээгдэхүүнд нэмж гарах үнийн зөрөө байхгүй байх явдал юм. Энэ зарчмаа баримталбал FOSS -ийн үр дүн сонгомол микро эдийн засгийн үнийн онолыг нотлон харуулна. Энэ нь тэнцвэрт үнийг яг тэр үеийн зах зээлийн нэмэлт зардалтай дүйцүүлнэ. Эндээс FOSS -ыг жинхэнэ чөлөөт зах зэлд хөгжлийг тогтворжуулах хөдөлгөөнт Nash -ийг тэнцвэртэй болоход хүрсэн анхдагч гэж ойлгож болно. ( Эдийн засгийн мэдлэг дутуугаас дээрх орчуулгын хэсэгт эндүү ташаа нэр хэллэг байж болохыг огтхон ч үгүйсгэхгүй, харин энэ талаарх санал бодлоо сэтгэгдэл дээр бич...

Шавьжийн буудал

Боломж гарвал хөдөө гарах дуртай тул өнгөрсөн долоо хоногт хөдөө тэнэж яваад нэгэн буудлын хажуугаар өнгөрөхдөө тэсэлгүй зургийн дарчихлаа. Зун цаг ирж цэцэг ногоо ургаад нартай сайхан болохоор буудал зочид багатай байна. Ингээд дов толгодоор алхаж цэцгийн зураг авч байснаа би шууд шавьж ууд хаагуур юу хийж явааг сурвалжлан олохоор чадах хэрээрэй хайлаа. Шавьж үет хөлтэй, сээргүй амьтны аймгийн нэр, зүйл ялгал маш олон, амьтан ургамлаар хооллож амьдардаг гэнэ. Уг нь энэ шавьжийн буудал бяцхан хүүхдүүдийг маань зуны улиралд амьтан ургамалтай танилцахад нь туслах зориулалттай баригдсан бололтой. Хүүхдүүд зуны амралтаар нүх бүрийг нь шагайж үзээд шавьжийн тухай амьд байгалийн сониныг мэдэж байгаль дэлхийгээ сонирхон хайрлах нэг зүйлийн мэдлэг, хүмүүжил олж авч байгаа байхдаа гэж бодлоо. Намайг лав сургуульд байхад зуны амралтаар зурам, тарваганы арьс авчир гэж даалгавар өгдөг байсан. Тэр үед зуны даалгавар биелүүлэх гэсэн хүүхдүүдэд зурам, тарвага арьсаа өгчхөөд гүйгээд явчихдаг байс...

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...

Нээлттэй эх номын (4.4-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Лиценз ба патент гэсэн 4-р бүлгийн (4.3 ба 4.4 хэсгүүд) Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж Програм хангамжийн лицензийг зохиогчийн эрхээр хамгаалах асуудалтай андуурч хэрхэвч болохгүй. Нээлттэй эхээр лицензжүүлэх нь зохиогчийн эрхийн хуулийн хамгаалалт дээр тулгуурладаг бөгөөд нээлттэй эхийн ихэнх лицензээр лицензлэгдсэн кодууд нь нийтийн домэйнийх гэж хэлж байгаа юм биш ээ. Хүн кодыг бичсэн тул код нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. Код нь зохиогчийн эрхийн хуулийн заалтаар хамгаалагдаж байгаа тул кодыг бичсэн зохиогч өөрөө ямар дүрмээр хэрэглэх хязгаарлалыг хэлнэ. Зохиогчийн эрхийг хамгаалах хуульд: коды...

Толь (хэлбэр ба агуулга)

Филлипст(Phillips) ажилладаг хуурай дүү минь “бид хамтраад (монгол залуус) ажил хөдөлмөр, сургуулийнхаа хажуугаар өөрсдийн сурч буй Голланд хэлний монгол толь бичиг боловсруулах ажлыг хийж байна” гэж надад сонирхуулаад ганц нэг юм асуужээ. Би ч хэлний мэргэжлийн хүн биш, сайн ч зөвлөгөө өгч чадалгүй төслөө хэрэгжүүлэх талаар ойр зуурын асуултыг нь өөрийн мэдэх хэмжээгээр хэлж өглөө. Гэхдээ үүнийг асуух болсон учир нь би нэг толь хийж туршиж үзсэнд байгаа юм. Би Дани хэлийг хэдэн жил сурах гэж хагас дутуу үзсэн юм. Дани хэл сургах сургуульд нөхөртэйгөө хамт оройд сурдаг байв. Тэр үед Дани монгол толь байхгүй болохоор би Англи хэлээр дамжуулж Англи-Дани толь бичиг хэрэглээд, заримдаа ойлгохоо байхаар Англи-Монгол толио үзнэ. Толь дамнаж үзсээр байтал би үзэж буй үгийнхээ утгыг өөр болгочихсон заримдаа тууж явна. Ингээд сурж мэдсэн хэдэн үгээ Монголоор тэмдэглэж том дэвтэртэй болсон юм. Үүнийгээ анхлан сурч байгаа хүнд бага ч болов хэрэг болог гэж бодоод Дани хэлний анхны мэдэгдэхүүн...