Skip to main content

Posts

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Глип орлуулах хүснэгт GSUB

Нээлттэй төрөл (Opentype) фонт сүүлийн үеийн фонтын нэгэн төрөл бөгөөд нэлээд өвөрмөц бүтэц загвартай. Опентайп технологийг Адоби, Майкрософт  компаниуд хамтран боловсруулсан мөн  үүнийг үйлдлийн бүх систем дээр хүлээн зөвшөөрөөд хэрэглээд нэлээд хэдэн жил болжээ. Опентайп фонт нь өөртөө бичгийн хэлний шинж чанарыг илэрхийлэхэд  туслах мэдээллийг агуулах боломжтой болсон бөгөөд тэр бүгдийг фонтын GSUB ба GPOS хүснэгтүүдэд тодорхойлж өгөөд  бичвэр боловсруулах клиент програмаар түүнийг ашиглах боломжтой юм. Монгол бичгийн Опентайп фонтыг үүсгэж ОпенОфист турших үүднээс Опентайпын талаар нэлээд зүйлийг уншиж судлахдаа ойлгосон зүйлээсээ фонтын талаар анхны ойлголттой залуусдаа тус болох бол уу гэж дараах бичлэгийг бичлээ.        Глип орлуулах/сэлгэх хүснэгт GSUB (The Glyph Substitution Table) Глип орлуулах хүснэгт нь фонт дахь хэлний бичлэгийн зарчим(систем) -ыг хангах ба бичлэгт орлуулах глипүүдийн  сэлгэх хувирлын тухай мэдээллий...

Нэг жил

Сүүлийн сар гаруй тэмдэглэлээ хөтлөх зав ч гаргаж чадалгүй сар шинэтэй золгож , найз нөхөд, багш нартайгаа уулзаж, мөн элдвийн ажилд дарагдаад өдөр хоног хурдан өнгөрснийг анзаарсангүй. Би энэ тэмдэглэлийг жил гаруйн өмнөөс бичиж эхэлж. УНШИГЧИЙН  ОРДДЫН БУУЛГАЛТ /зураг (Clustermaps) -ийг яг жилийн өмнөөс байрлуулсан байх юм аа. Блог байлах тоон үзүүлэлтээс хөнгөн жингийн боксчин (бичигч), хүнд жингийн боксчны аль нь болж болохоо бас мэдэрч болох юм уу ч гэж бодлоо. Уншигчийн орддын зураг жилийн дараа ямар болох нь бас надад сонин байгаа тул өнөөдрийн зургийг хавсаргачихлаа.   Би бусдын адил блог бичих бодолдоо хөтлөгдөөд сонирхлоороо янз янзын зүйл бичиж, энэ хугацаанд блог дагагч нэмэгдэхэд мөн блог байлсан тоо өөрчлөгдөхөд надад их урам өгч байсныг мэдэрсэн. Блог гэдэг зүйл маань зөвхөн бичээд гаргаад байхыг хэлэхгүй харин блог дагагчаа эргэж  уншаад блогч найзуудаасаа суралцахыг хэлэх юм байна гэж ойлгох болсон. Блогийг амжилттай хөтлөхийн тулд бусдынхаа тэмдэглэли...

Ажлын хэрэгсэл

Хориод жилийн өмнө хамт багшилж байсан нэг багш маань Австри-т мэргэжил дээшлүүлээд ирэхдээ энэ зургийг бид нарт үзүүлээд  инээлгэж байсан юм.  Дараа нь манай лабораторийн хананд их удаан өлгөөтэй байсан ч цагийн явцад анзаарагдахгүй мартагдсан байна. Саяхан нэг найз маань энэ зургийг үзүүлээд бид их л хөгжилтэй яриа өрнүүлсэн юм. Одоо ч технологи бүүр боловсронгуй болсон юм чинь сайжруулсан хувилбар бас л байж байгаа байхдаа.  Компьютер ч хүн бүрийн ажлын хэрэгсэл болоод байгаа биз дээ  :-)

Бүтээлч олны лиценз (3-р хэсэг)

Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор, орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой, орчуулгын 2-р хэсгийг эндээс унших боломжтой. Хамаатай (Attribution) Өнөөдөр хэрэгжиж байгаа лицензүүд танаас “Жинхэнэ эх зохиогчийг дурдаж өгөхийг (Эх зохиогч  хэн болохыг  хэлэхийг)”  шаардана. Иймээс  “олдож байгаа мэдээллийг ашиглан өөрийн чадах бүх боломжоор” хамаатай, холбоотой гэдгийг илэрхийлж өгөх хэрэгтэй [5]. Ерөнхийдөө энэ нь дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд: Зохиогчийн эрхийн утга бүхий ямар ч санамжийг нэгтгэж өг (хэрэв хэрэглэж болмоор бол). Хэрэв ажил  өөртөө  зохиогчийн эрхэнд хамаарах аль нэг санамжийг эрх эзэмшигч оруулж өгснөөр агуулж байвал та түүнийг хөндөхгүй (intact) байгаа байранд нь оруулж өгнө эсвэл  та медиад тохируулан дахин хэвлэх/нэвтрүүлэх/оруулах бол боломжийн аргаар дахин бэлтгэж өгнө.   Зохиогчийн нэр, дэлгэцийн нэр эсвэл хэрэглэгчийн ID(таних тэмдэг)-ийг нотолгоо болгон иш татаж харуу...