Skip to main content

Posts

Тоглоод үз.

Хөдөлгөөнт загвар гээч сонирхолтой эдийг Блогспот оруулж ирэхээ аль дөрөвдүгээр сард хэлж байсан юм. Сонирхвол эндээс үзээрэй. Хөдөлгөөнийг удирдах цэс нь нэмээд нэлээд баяжжээ. Блогийн нэрийн хойно “Хайлт” гэх цонхонд үг бичихэд тэр үг орсон блогийн бичлэг шар өнгөөр ялгарч харагдах тул хялбар олж унших боломжтой болжээ. Түүний дор байх В гэх айкон тэмдгийг сонговол таны блог удирдах самбар буюу “даашборд”-д удирдлага шилжинэ. Түүний арын захиалах буюу мэдээгээр тэжээгч айкон тэмдгийг сонгосноор болгийн шинэ мэдээг ямар нэг байдлаар авч унших боломжтой.  Блогийн нэрийн зүүн дор буулгах цэсний таб-д хөдөлгөөн удирдах цэс байрлах бөгөөд түүнийг Сонгомол (Classic) КартЭргүүлэх (Flipcard) Сэтгүүл (Magazine) Шигтэгмэл (Mosaic) ХажуугийнЗурвас (Sidebar) ТүрЗураг (Snapshot) ХугацаагаарГүйлгэх (Timeslide) сонголтын аль нэгээр сонгож харна. Хүн ямар сэдвээр блог хөтөлж байгаас хамаараад аль нэг хэлбэрийг сонгож тохируулах боломжтой байна. Зургийн том жиж...

Өнөөдрийн сонголт

Нээлттэй эх сонирхогчдод зориулсан Линүкс Формат сэтгүүл сар бүр дугаар гардаг юм л даа. Уг нь захиалаад уншдаг хүн болсон, энэ жилийн дугааруудыг олигтой ч уншиж амжилгүй дээр дээр нь давхарлаад, зарим нь уутнаасаа ч гарч амжаагүй байтал энэ долоо хоногт дахиад нэг ирлээ. Задлаад хартал Арван нэгдүгээр сарын дугаар байна. Есөн сард арван нэгдүгээр сарын дугаарыг захиалагч нь хүлээгээд авахаар захиалга, шуурхай хэвлэх, борлуулалт гэж янзын санагдлаа.  Харин сэтгүүлийн тэргүүн сонголт  (HotPicks) нэртэй маш олон хуудас буланд нээлттэй эхийн одоогоор хамгийн сайн ямар програмуудыг санал болгосныг нь жагсаажээ. :-) Сонирхсон хүн яагаад гэдгийн лавшруулаад үзээрэй.  Эх сурвалж нь :  www.linuxformat.com  (LXF150)  Хөгжим тоглуулагч : Amarok Вэб: http://amarok.kde.org/ ; Хэрэв та өмнө нь хэрэглэж үзээгүй бол 2.4.3 хувилбар нь таныг гайхшруулах юм байна.  VM менежмент : Archipel Вэб: http://archipelproject.org/ ; бетта 3, програм хангамжийг т...

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглээ

Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт “ Google Fusion tables ” хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв. “Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хү...

Унших эх сурвалж, Дөрөв

Монголын эртний түүхийн бичгүүдийн нэг болох ХҮШ зууны үед зохиосон Рашпунцагийн Болор эрх буюу "Дай-Юан улсын болор эрх" судрын монгол бичгээр бичсэн  е-номын хэд хэдэн холбоосыг Гүүглийн НОМ нэртэй төслийн сангаас хайлтын хөдөлгүүрийн ид шидээр олсон юм.  Харвардын их сургуулийн ази судлалын төвөөс хэвлэсэн   БОЛОР ЭРХ нэртэй таван дэвтэр ном байна. Эхний гурван номонд нь гар бичмэл хувилбар, сүүлийн хоёр номонд  хэвлэмэл эх сурвалжийг оруулж хэвлэжээ. Болор эрх (1): "Богд Чингис хааны долоон зуун гучин зургадугаар оны есөн  сарын нэгний өдөр. Рашпунцагийн зохиосон монгол улсын түүх, гутгаар дэвтэр. Тэргүүн ноёны ордны нарийвчлах гэрийн дармал гаргах газраас дармалдав." гэж эхлэх Болор эрхийн энэ хувилбарыг номын IV , номын  V -р дэвтэрт хэвлэжээ. Болор эрхийн номын V дэвтэр  Гүүглийн электрон ном бүлгээр илэрч гарсан  учир е-ном үзүүлэлтээр бүлэг, агуулга нь тодорхой байна.  Нийт 17 бүлэгтэй, 10,13 бүлгээс бусд...

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном ...