Skip to main content

Судалгааны багаж

Гүүгл Драйв -ыг хэрэглэх явцад энэ нэрийн нууцыг бага ч гэсэн ойлгов. Гүүгл хайлтын хөдөлгүүр дээр суурилсан хүнд хэрэгтэй зүйлийг хаа нэгтэйгээс олж харуулдаг. Энэ зарчмаа л бүхэл бүтээгдэхүүндээ хэрэглэнэ. Оюутан, судлаач мөн ажил төрөлдөө Гүүгл Драйвыг хэрэглэгч нарт баримт бичиг боловсруулж байхад нь, илтгэл тавихад хэрэглэх үзүүлэнгээ бэлтгэж байхад нь ч хайлт хийх аргаар төвөггүй тусалж бүтээл ч ажиллах боломжийг олгоно. Баримт боловсруулах засварлах хөтөлбөр дотор нь багаж нэртэй цэсэд хайлтын хэсгийг судалгааны багаж гэж нэрлээд сонгож хэрэглэх боломжоор хангаж. Баримт боловсруулж засварлахдаа жолоогоо бүү мартаарай.

Судалгааны багаж (Research tool)
Судалгааны багаж таны боловсруулж буй баримт бичиг эсвэл үзүүлэнд вэбээс хэрэгцээтэй мэдээллийг хялбархан нэмэх боломжийг олгоно. Багажид хандахдаа:
  • Багаж цэсээс Судалгаа багажийг сонгож авна(1). 
  • Товчлуурын дөт замыг хэрэглэх (Ctrl + Cmd + I on Mac, Ctrl + Alt + I on PC ?) 
  • Бичвэрийн үгийг хулганын баруун-товчоор сонгож судалгаа хийх горим сонгож болно. 
Таны боловсруулж буй баримт бичиг эсвэл үзүүлэнгийн баруун гар талын цонхонд судалгаа багаж гарч ирнэ. Цонхны хайлтын зурваст үг бичихэд шууд вэбээс хайж эхэлнэ. Та өөрийн хайлтын илэрцийг тодорхой төрөлжүүлж (жишээ нь: зургаар, үг хэлцийг хашиж...) үзэх боломжтой бөгөөд түүнийг хайлтын зурваст байрлах унах цэсээс(2) сонгож ашиглана.

Баримт бичиг эсвэл үзүүлэнд мэдээллийг төрлөөр хайх
Судалгааны багаж хайлтын илэрцийг төрлөөр харуулна. Үүнд: вэб, зураг, хашилтаар онцолсон, газрын зураг, дүгнэлт, хувийн гэх мэтээр төрөлжсөн байж болно.
Хайлтын зурвасын зүүн талын буцах сум(3) өмнөх хуудсанд хайсан илэрц лүү хүргэх ба хойшлох сум эргэж одоогийн хайлтын илэрцийг харуулна. Энэ зааврын дагуу боловсруулж байгаа баримт бичиг эсвэл үзүүлэндээ тохирох хайлтыг хийж туршиж үзээрэй.

Вэб илэрц (Web results)
Вэб илэрц төрлөөр хайлтад хамаарах цөөн тооны вэбийг баруун талын
цонхонд харуулна. Хэрэв та энэ илэрцээс нэгийг сонгохоор бол дараах хэдэн боломж байна. 
  • Вэб сайтыг урьдчилан үзэх бол Preview(5) сонгоно. Урьдчилан үзэх зурвасын дээд талд байрлах сайтын холбоос дээр товшиход тусдаа цонхонд энэ хуудас нээгдэнэ эсвэл урьдчилан үзэх цэсийг сонговол хажууд зурвас нээгдэх ба зурвасын зүүн захад байрлах сумыг товшсоноор урьдчилан үзэхийг хаана. 
  • Өөрийн баримт бичгийн дотор вэб холбоосыг нэмж оруулахдаа Insert link -ыг сонгоно. 
  • Өөрийн баримт бичгийн хуудасны хөлд сонгосон вэбийн илэрцээр ишлэл үүсгэхийн тулд Cite -ыг(6) сонгоно. 
Зураг (Images)
Зураг ерөнхий хайлтаар гарч ирдэг ч түүнийг тусгайлан зураг хайлтаар хайж болно. Өөрийн хайлтын илэрцийн хүрээг тодорхой нэг зургаар илрүүлэхийн тулд дүрс зураг “Images” гэдгийг сонгож байгаад хайлтын зурвас дээр хайх үгийг бичиж өгнө.

Хашилт (Quotations)
Өөрийн хайлтын илэрцийг тодорхой зүйлд чиглүүлэхдээ хашилт “Quotes” -ыг хайх зурвасын унах цэсээс сонго. Баримт бичигт хашилтаар сонгосон ишлэлээс оруулахдаа ишлэлийн доор байх Insert -ийг товшиход таны бэлтгэж буй баримтад ишлэл бүхлээрээ орж тухайн хуудасны хөлд хаанаас авсан сайтын холбоос зүүлтээр (презинтайшинд буюу үзүүлэн бэлтгэж байгаа бол зохиогчийн нэрийн холбоос) нэмэгдэж орно.
Жишээ нь хашилтаар: Mongolia гэдэг үгийг хайхад гарч ирсэн дараах ишлэлийг энд татаж оруулахад хуудасны хөлд сайтын холбоос орж ирэв. “As the economy grows and traffic congestion increases, there is great potential for an investment like this to have a substantial and positive impact on respiratory disease -- considered a leading cause of death in Mongolia” - Shane Rosenthal#

Өгүүллэгээр иш татах (Article citations)
Өөрийн хайлтын илэрцийг нарийсгаж зөвхөн судалгааны өгүүллэгээр хайлтыг хийхдээ зурвасын унах цэсийн “Scholar” буюу эрдмийн гэх үгийг сонгоно. Сонгонгуут таны унших эсвэл иш татах гэсэн өгүүллэгүүд гарч ирнэ. Үүнээс аль нэгийн товшиж сонго. Жижиг цонхны зүүн дээд тал Вэб эсвэл PDF файлын холбоос гарч ирэх бөгөөд түүгээр нээж уншиж болно. Харин цонхны баруун дээд талд үүнийг хэдэн удаа иш татсан тоо гарах бөгөөд тэр холбоосыг сонгоход энэ ишлэлийг иш татсан сайтуудын жагсаалт бүхий Google Scholar (Гүүгл эрдэм) -ийн хуудсанд таныг хөтөлж оруулна. Унших болон жагсаалтын хуудсанд шилжүүлэхдээ шинэ хуудас нээж ажилладаг. Энэ ишлэлийг нэг бол Cite as хуудасны хөлд иш татаж оруулах , эсвэл бичвэр дотор Insert шууд оруулах боломж байна.

Толь бичиг(Dictionary)
Өөрт чинь хэрэг болох үгийг Гүүглийн толиноос олоод баруун цонхон дээр харуулна. Түүнээс гадна бусад онлайн толь бичгээс хайж холбоосыг доор нь хавсаргаж харуулна.

Хувийн илэрц үүд(Personal Results)
Таны Драйв(Drive)-д байрлах баримт бичиг, үзүүлэн, хүснэгт гэх баримтаас, Пикаса(Picasa) дахь зургаас болон таны Гүүгл нэмэх(Google+)-ийн урсгалаас хайсан зүйлийг илрүүлж илэрцийг баруун цонхонд харуулна. Урьдчилан үзэх(Preview) ээр агуулгыг харах мөн үзүүлэн бэлтгэж байгаа бол олсон слайдаа бэлтгэж байгаа руу оруулах( Import Slides) боломжтой. Зөвхөн холбоос болон гарчгийг ч оруулах боломжоор хангана.

Иш татах форматын хэлбэр, таны баримтын зохиогчийн эрхэнд халдсан үед яаж ажиллах талаар тусламж цэсээс мэдээллийг дэлгэүүлэн унших боломжтой байна.





Comments

Unknown said…
chinii blog.iig dunguj sonirhoj ehlej bna.yostoi mundag yumaa..

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Нээлттэй үнэмлэх (OpenID)

Та хар мянган нэвтрэх үг болон нууц үгийг хэрэглэж ийш тийш орж юм бичихээс залхаж байвал энэ шинэ технологийг хэрэглээд үзээрэй. OpenID гэж юу вэ? Нээлттэй үнэмлэх (OpenID) нь нэг ижил тоон үнэмлэхээр хэрэглэгчид олон үйлчилгээнд нэвтрэн орох (log in) боломж олгох, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн нотолгоо ба хандалтын хяналтыг төвлөрөл багасгах стандартаар нээлттэй болгоно. Үүнийг хэрэглэгчийн нэвтрэх нэр ба нууц үг гэсэн энд тэндгүй дахин дахин бичиж оруулах нийтлэг нэвтрэх ажиллагааг нийлмэл програм хангамжийн системүүдийн нөөцөд хэрэглэгч нэг удаа нэвтэрсний дараа тухайн оролтоороо бусадтай харилцана гэж ойлгож болно. OpenID гэдэг нь орь ганц URL(хэлбэржсэн нөөц заагч)- ийн хэлбэр ба “OpenID үйлчилгээ үзүүлэгчээр” (OpenID provider) хэрэглэгчдийн нотолгоог гаргуулна гэсэн ойлголт юм. OpenID протокол нь хэрэглэгчийг таних төвлөрсөн нотолгоо олгогч дээр суурилдаггүй байна. OpenID нь ... ухаант карт(smart cards), био хэмжээс(biometrics) эсвэл ердийн нууц үг гэх хэрэглэгчийн нотолгоо б...