Skip to main content

Posts

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...

Нээлттэй эх номын (4.4-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Лиценз ба патент гэсэн 4-р бүлгийн (4.3 ба 4.4 хэсгүүд) Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) тухай товч санамж Програм хангамжийн лицензийг зохиогчийн эрхээр хамгаалах асуудалтай андуурч хэрхэвч болохгүй. Нээлттэй эхээр лицензжүүлэх нь зохиогчийн эрхийн хуулийн хамгаалалт дээр тулгуурладаг бөгөөд нээлттэй эхийн ихэнх лицензээр лицензлэгдсэн кодууд нь нийтийн домэйнийх гэж хэлж байгаа юм биш ээ. Хүн кодыг бичсэн тул код нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. Код нь зохиогчийн эрхийн хуулийн заалтаар хамгаалагдаж байгаа тул кодыг бичсэн зохиогч өөрөө ямар дүрмээр хэрэглэх хязгаарлалыг хэлнэ. Зохиогчийн эрхийг хамгаалах хуульд: коды...

Толь (хэлбэр ба агуулга)

Филлипст(Phillips) ажилладаг хуурай дүү минь “бид хамтраад (монгол залуус) ажил хөдөлмөр, сургуулийнхаа хажуугаар өөрсдийн сурч буй Голланд хэлний монгол толь бичиг боловсруулах ажлыг хийж байна” гэж надад сонирхуулаад ганц нэг юм асуужээ. Би ч хэлний мэргэжлийн хүн биш, сайн ч зөвлөгөө өгч чадалгүй төслөө хэрэгжүүлэх талаар ойр зуурын асуултыг нь өөрийн мэдэх хэмжээгээр хэлж өглөө. Гэхдээ үүнийг асуух болсон учир нь би нэг толь хийж туршиж үзсэнд байгаа юм. Би Дани хэлийг хэдэн жил сурах гэж хагас дутуу үзсэн юм. Дани хэл сургах сургуульд нөхөртэйгөө хамт оройд сурдаг байв. Тэр үед Дани монгол толь байхгүй болохоор би Англи хэлээр дамжуулж Англи-Дани толь бичиг хэрэглээд, заримдаа ойлгохоо байхаар Англи-Монгол толио үзнэ. Толь дамнаж үзсээр байтал би үзэж буй үгийнхээ утгыг өөр болгочихсон заримдаа тууж явна. Ингээд сурж мэдсэн хэдэн үгээ Монголоор тэмдэглэж том дэвтэртэй болсон юм. Үүнийгээ анхлан сурч байгаа хүнд бага ч болов хэрэг болог гэж бодоод Дани хэлний анхны мэдэгдэхүүн...

Нээлттэй эх номын (4.3-р бүлэг)

LGPL (4.2.4 Програмын сангийн GPL лиценз) GPL -ийн гол нэг шаардлага нь GPL програмын санд зөвхөн GPL-тэй програмууд хандах бөгөөд тухайн санд GPL-гүй програмын файл байсан ч ялгаагүй энэ зарчим хэрэгжинэ гэж заадаг. Энэ нь маш хязгаарлагдмал юм шиг хэрнэ, үйлдэл нь програмын санг “ашиглах” үед хөндөх бөгөөд өөрчлөхөд хамаарахгүй. Энэ мэтийн ялгааг зөвшөөрөх зорилгоор LGPL нь зохиогдсон. LGPL нь дараах асуудлуудыг шийдвэрлэдэг. Үүнд: Хэрэв хэн нэг нь төслөө бэлэг тэмдгээр LGPL ажлын сан байдлаар ашиглавал төслийн бусад ажлууд LGPL доор байх албагүй байна. Нөгөө талаас, хэрэв бүхэл багц програм хангамж хэлбэртэй дахин түгээгдэх LGPL доорх кодод ямар нэг өөрчлөлт хийгдсэн бөгөөд өөрчлөлтүүдийг олон нийтийн хүрээнд хийсэн бол GPL -тэй адил дүрэм үйлчилнэ. LGPL-ийн өмнөх L нь ялгаатай хүмүүст ялгаатай зүйлүүдээр үйлчилнэ. Үүнийг анхлан “Програм хангамжийн сан”гийн (Library) лиценз бүрдүүлэхээр боловсруулсан бол сүүлдээ холбоос хийх асуудлыг бүүр онцолж өгөх заалт болгосон. Гэхд...

Нээлттэй эх номын (4.2-р бүлэг)

GPL (4.2.3 Нийтийн дундын лиценз) GNU General Public License (Нийтийн дундын лиценз) нь чөлөөт програм хангамжийн сангаас (FSF) гаргасан чөлөөт програм хангамжийн лиценз бөгөөд лицензийн хоёрдугаар хувилбар нь 1991 онд бэлэн болжээ. Үүнийг ихэнхдээ GNU GPL гэж товчлох ба бүүр хялбаршуулаад GPL гэж хэрэглэдэг. Чөлөөт програм хангамжийн сан лицензийн гуравдугаар хувилбарыг бэлдэж байна аа, 2007 онд бэлэн болгоно гэж хэлж. Энд өөрчлөлтийн зүйл ангиуд тодорхой заагдаагүй байсан ч Ричард Сталлманы 2005 оны арван нэгдүгээр сарын 29 нд “New York's Cooper Union” дээр хичээл заахдаа: өөрчлөлтүүд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) боловсруулж байгаа дэлхийн өмчийн эрхийн (copyright) стандарттай холбоотой гэжээ. Энэ номын програм хангамжийн эрх чөлөөг тодорхойлсон (3-р) бүлэгт GPL нь програм хангамжийн эрх чөлөөг 3 зүйл ангиар хамгаална гэсэн. GPL ээр лицензэлсэн програм хангамжийг боловсруулахад шаардах зүйл ангийг лицензэд мөн оруулж өгсөн байдаг. Үүнд: програм хангамжийг өөрчлөлт...