Skip to main content

Posts

Галигийн талаарх асуултын хариу.

Компьютерт монгол бичгээр бичвэр бичихдээ үсэг бүрд тодорхой нэг товч хэрэглэж бичнэ.  Гэтэл бидний  хэрэглэх компьютерын гарын товчлуур дээр латин үсэг, эсвэл монгол хэлээр хэрэглэх кирилл үсэг байрласан байгаа. Монгол бичгийн үсгийн зурлагыг товч дээр дахин байрлуулахад нэг товч дээр гурван тэмдэгт байрлуулах хэрэгтэй. Дээр нь нэмээд гуравдагч, дөрөвдөгч хэл мэддэг мөн хэрэглэдэг хүмүүст латин үсэг хэрэглэдэггүй бичгээр бичдэг бол нөгөө ганц товчны гүйцэтгэх үүргийг харуулахаар их олон үсгийг нийтэд таниулахаар харуулах хэрэгтэй болно. Аль товчийг цохихоор монгол аль үсэг гарч ирэхийг зохицуулан шийдэх нь монгол хэлний үсгийн давтамж судалгаа дээр тулгуурлах нь зүйтэй ч юм шиг санагддаг. Энэ талаар хийсэн судалгаанууд байдаг байх гэж бодож байна. Үүнийг үндэслээд гарын байрлалын стандартыг улсынхаа стандартаар гаргаад ирвэл  бидэнд бас хэрэгтэй юм бол уу, мөн гарын байрлалтай холбоотой олон улсын стандарт тухай   http://en.wikipedia.org/wiki/ISO/IEC_9995 ...

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн о...

Хоёр галуу нэг мэлхийгээр эхлэлээ.

Монгол бичгээ сурч байгаа хүүхэд залуучуудаа зориулж Монгол бичиг гэсэн нэгэн хуудсыг ажиллуулах юм сан гэж бодлоо. Тэмдэглэлд үлгэр домог, монгол зан заншил гээд хэрэгцээтэй үг хэллэгийг монгол бичгээр болон кирилл бичгээр зэрэгцүүлж нийтлэх бодолтой байгаа юм. Блогийн хэрэгслийг ашиглах нь бичих нийтлэх хүнд хялбар дөхөм, хэрэгсэл нь өөрөө хөгжөөд байх тул түүнд их хугацаа зарж санаа тавих шаардлагагүй. Хэдэн хүн санаа нийлээд зав чөлөөгөөрөө нийтлэл бичээд байвал монгол бичгээр бичсэн интернетийн агуулга баяжихад туслах болов уу гэж  бодлоо. Энэ хуудсанд холбогдох холбоосуудыг баяжуулмаар , олон нийтлэгчтэй болгомоор ,  уншигчидтай болгомоор байгаа тул     http://mongolian-script.blogspot.com/2010/07/blog-post.html -д зочлоод санал бодлоо хуваалцаарай.    

Нэгэн зураг

Миний аав ная холоо гарсан сайхан хүн бий л дээ. Бага наснаасаа радио холбоотой холбогдож тэтгэвэрт гартлаа холбооны инженер хийж явсан. Өөрийн ач, зээ хүүхдүүдээ аав нь өвөө нь юу хийж юу бүтээж ямар сайхан найзуудтайгаа хамт ажиллаж  амьдарч байжээ гэдгийг мэдэж байгааг гээд "Миний мэдэх радио" гэсэн дурдатгал номоо бичсэн юм. Түүнийг нь энэ хавар монгол радио компанийнхаа хэвлээд өгсөн. Үүнээс нэг сонирхолтой зураг үзүүлмээр санагдаад, учир нь миний багад миний хөгшин ээжтэй хамт Патаа эмээ гээд нэг эмээ дандаа л манайд байдаг байж билээ. Би тэр үед энэ эмээ миний хөгшин ээжийн найз л гэж мэддэг байснаас өөр түүх намтар мэддэггүй байжээ.

Бүртгэл эргүүлэх (logrotate)

Бүртгэл файлууд (1) Бүртгэл файлууд (2) үргэлжлэл Бүртгэл эргүүлэх (logrotate)-ийг ашиглаж бүртгэл файлуудыг архивлах. Та /var/log/ хавтас доторхоо харахад зарим бүртгэл файл жишээлбэл kern.log , kern.log.1   kern.log.2.gz гэх мэтээр харагдаж байгаа байх. Ийм файлуудыг эргүүлсэн бүртгэл файлууд гэж нэрлэдэг. Хугацааны явцад бүртгэл файлын мэдээлэл нэмэгдсээр байх тул уншихад төвөгтэй том файл болдог. Энэ үед жинхэнэ бүртгэл файлын нэр өөрчлөгдөж шинэ kern.log файлыг үүсгэдэг. Энэ бүгдийг бүртгэл эргүүлэх (logrotate) хэрэгсэл програмын /etc/logrotate.conf  тохируулгын файл ын тусламжтайгаар зохицуулж шинэ файл үүсгэх, хуучныг өөр нэрээр нэрлэх, шахаж архивлан хадгалах гэх мэт ажиллагааг гүйцэтгэнэ.  /etc/logrotate.conf файл ихэвчлэн дараах байдалтай харагдана. # долоо хоног бүр бүртгэл файлыг эргүүл weekly # сүүлийн 4 долоо хоногийн эргүүлсэн файлуудыг хадгал rotate 4 # хуучин бүртгэл файлуудыг эргүүлсний дараа шинэ хоосон файлыг үүсгэ create # хэрэв...