Skip to main content

Posts

Showing posts from March, 2013

Унших эх сурвалж, Тав

Интернетийн ертөнцөд тоон буюу дижитал хувилбараар орж ирсэн номоос монгол бичгээр бичигдсэн номын эх сурвалжуудын тухай "Унших эх сурвалж" гээд нэгээс дөрөв хүртэл дугаарлаад блог бичлэгтээ өмнө оруулсан билээ. Тэр бичлэгүүдээ нэгтгэж судлаач, монгол бичгээ сурч буюу хүмүүст хүргэх үүднээс Монгол бичгийнхээ блогт Дижитал ном нэртэй хуудас бэлтгэж тавьсан юм. Энэ удаа өөрийн нэмж мэдсэн хэдэн номын дижитал хувилбарын холбоосуудыг та бүгдэд хүрье. 1. Google Books Гүүглийн номын санд Герман хэл дээр Петербургт 1831 онд хэвлэгдсэн Монгол хэлний(ярианы) дүрмийн ном байна. Тус номын унших сэдэвт Үлгэрийн далайн  хэсгээс 129-134 хуудаст оруулсныг "Ялагч төгс нөхөцсөн нэг бурхан ану ... " гээд эхлэн унших боломжтой байна. Үүний зэрэгцээ Алтан гэрэл судраас   143-156 хуудаст оруулсныг "Хир үгүй үлэмж дэлгэрэхүй илтэд эрдмийн нь бадарахуй олон зуун гэрлээр тэнгэр нарын газрыг ... " гээд эхэлж унших боломж байна. 2. 1855 онд хэвлүүлсэн 613 хуудастай