Skip to main content

Мэдээгээр тэжээгч (News Feeds)




Энэ тусламжийн эх сурвалжийг би http://news.bbc.co.uk/ вэб хуудаснаас авч товчлон орчуулав. Мэдээгээр тэжээгчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/News_feed википедиагаас дэлгэрүүлэн үзэх боломжтой.

Мэдээгээр тэжээгч (хангагч) гэж юу вэ?

Вэб сайтуудад ямар нэг шинэ агуулга нэмэгдсэн тохиолдолд та мэдээгээр тэжээгчийг ашиглан харах боломж олж авна. Та вэб сайтад оролгүйгээр тэндээс авсан тэжээгчийг ашиглан тухайн сайтад сүүлд тавигдах мэдээний агуулга ба видеог тавигдангуут хүлээж авах боломжтой.

Тэжээгчдийг бас “RSS” гэж нэрлэдэг. RSS гэх хураангуйг задалбал “Really Simple Syndication” буюу Монголоор “Үнэхээр энгийнээр (олон тоогоор хэвлэх, нэвтрүүлэх, үзүүлэх)” гэсэн утга болох юм уу даа. Үнэн чанартаа тэжээгчид гэдэг нь хүмүүс уншихаар биш компьютер уншихаар зохион бүтээгдсэн вэб хуудаснууд юм.

Би яаж тэжээгчийг ашиглаж эхлэх вэ?

Энд ерөнхий хэлбэрээр тайлбарлая. Хамгийн эхлээд танд мэдээ уншуур (news reader) гэж нэрлэх зүйл хэрэгтэй. Шинэ нийтлэлүүд сайтад нэмэгдэхэд танд уншуулах гэж тэжээгчдийг шалгаах үүрэгтэй програмын хэсэг. Ийм програм хангамжууд олон янз байх ба нэг хэсэг нь хөтөч ашиглаж шалгаах боломжтой, зарим нь компьютерт аа татаж аваад хэрэглэх хэрэгсэл програм хэлбэрээр байна.

Хөтөч буюу браузерт суурилах мэдээ уншуур нь аль ч компьютер таны RSS тэжээгчээр захиалсан захиалгыг хүлээн авах үүрэгтэй, харин татаж авах хэрэгсэл програм нь захиалгыг таны гол компьютер дээр хадгалаад жишээлэхэд Outlook-ийг ашиглаад э-мэйлээ татаж авч уншдаг шиг, эсвэл Hotmail-тэй адил вэбд суурилан э-мэйлээ уншдагийн адил үйлчилгээ үзүүлнэ.

Хэрэв та мэдээ уншуурын сонголтыг аль аргаар хийхээ сонгосон бол одоо ямар агуулга бүхий мэдээг хүлээж авахаа шийдэх хэрэгтэй болжээ. Жишээлбэл ямар нэг сонины сайтын
шинжлэх ухаан бүлэг ч юм уу, эрүүл мэнд гэх бүлэг ч юм уу аль нэг бүлэг мэдээлэлд ороход мэдээгээр тэжээгчийн айкон (icon) буюу дээр үзүүлэх улбар шар жижигхэн шигтгээ зураг байгаа түүнийг товшино. Учир утгыг гүйцэд ухаагүй зарим сайтууд хуудас дүүрэн энд тэндгүй л шигтгээ зургийг тавьсан байгаа. :-)

Хэрэв та RSS -ийн шигтгээ зургийг товшсон бол тэжээл авах аргыг олон янзаар захиалахдаа тэжээлийн URL гэх “Хэлбэржсэн Нөөц Заагч” -ийг хулганаар чирч өөрийнхөө мэдээ уншуур таа оруулах эсвэл та өөрийн мэдээ уншуурын шинэ тэжээл гэх хэсэг рүү URL -ийг “хуулах ба буулгах” үйлдлээр оруулна. Ихэнх сайтууд мэдээгээр тэжээгчийг улбар шар шигтгээ зургаар илэрхийлэх ба зарим нь ердийн вэб холбоосыг хэрэглэдэг.

Галт үнэг (Firefox), Дуурь (Opera) ба Сафари (Safari) гэх хөтчүүд хэрэв та вэб сайтад дахин орвол танд зориулж авсан тэжээгчийг тань автоматаар шалгаж шинэ мэдээ нэмэгдсэн бол шигтгээ зургийг харуулна. Энэ нь тэжээгчийг захиалга хийж хүлээн авснаас хамаагүй хялбар байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг хөтчүүдийн өөрсдийн холбогдох вэб сайтуудаас үзнэ үү.

Би яаж мэдээ уншуур олж авах вэ?

Мэдээ уншуур програм нь олон янз байгаа бөгөөд цаг үргэлж шинэ хувилбарууд нь гарч байна. Ялгаатай үйлдлийн системүүдэд өөр өөр мэдээ уншуурыг ашиглана. Өөрийнхөө компьютерт тохируулаад түүнийг сонгож болно. Үүнд : Windows (Newz Crawler, FeedDemon, Awasu); Mac OS X (Newsfire, NetNewsWire); Web (Bloglines, FeedZilla, NewsGator, Microsoft Live, My Yahoo!); Browser (Mozilla Firefox, Other News Readers, GOOGLE) гэх мэт мэдээ уншуур программууд байна. Мэдээ уншуур програмыг нэрээр нь интернэтээс хайж олоод дэлгэрүүлэн унших, татаж авах боломжтой.

Оксфорд Монсудар Интернэтийн тайлбар толь бичгийн тодорхойлсноор:

uniform resource locator (хэлбэржсэн нөөц заагч) Энэ үгийг ихэвчлэн ‘URL’ гэж товчлон хэрэглэнэ. Үнэн хэрэгтээ ‘URL’ нь Вэбийн хаяг бөгөөд ВЭБ ХӨТЧҮҮД (WEB BROWSERS) энэ хаягаар байрлах Вэбийг харуулна. Тухайн хуудсанд гиперхолболт хийгдсэн өөр Вэб хуудасны аргамжаанд бас нэгэн ‘URL’ тодорхойлох бөгөөд түүнийг идэвхжүүлэхэд хөтөч холбогдох хуудсыг дэлгэн харуулна. ‘URL’ нь гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд: эхний хэсэгт ямар төрлийн протокол хэрэглэх, дараах хэсэгт ямар төрлийн серверийн нөөцөд/санд/ байгааг, сүүлийн хэсэгт файлыг серверийн хаанаас олохыг заана. Жишээ нь: http://www.op.ac.uk/SWEB/M874 гэсэн ‘URL’-ын хаяг байхад Вэб хуудаснуудыг ‘HTTP’ протоколоор дамжуулна, ‘WWW’ нэртэй Вэб серверийн нөөцөд байрлах ‘op.ac.uk’ гэсэн ДОМЭЙН (DOMAIN) нь дээрээс НҮҮР ХУУДАС (HOME PAGE)-ны ‘М874’ файлыг ‘SWEB’ лавлах дотроос үзүүлнэ. Энэ нь ‘URL’-ын энгийн хэлбэр бөгөөд заримдаа програмыг ажиллуулах зориулалт бүхий параметрийн жагсаалтыг НИЙТЛЭГ ГАРЦЫН ИНТЕРФЭЙС (COMMON GATEWAY INTERFACE)-ээр дамжуулан өгч програмыг ажиллуулж Вэб хуудсыг үүсгээд харуулна. Заримдаа ‘URL’ нь өөр төрлийн протоколоор тодорхойлогдсон байж болно. Жишээ нь ‘HTTP’ протокол нь ‘FTP’ протоколоор солигдсон үед ‘FTP’ протокол нь ‘FTP’ СЕРВЕР (FTP SERVER)-тэй шууд холбогдоно.

Энэ бүхэн таны интернэт ашиглах чадварт чинь нэмэр болох болтугай.

Comments

Anonymous said…
Хариулт бичээд туршиж үзэв

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд энд бий.

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э